Д.Нямхүүгийн ”Батхүүдэх” мөрөөдөл газар авахаа болив
Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулийн маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй мэтээр ярьж, бичиж байна. Гэхдээ энэ бол сонгуульд өрсөлдөж өвдөг шороодсон зарим нөхдийн захиалгаар нисгэж буй “бор шувуу” гэдэг тодорхой. Тухайлбал, Увс аймагт өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг сонгуулийн хууль зөрчиж, мөнгө тараасан хэмээн захиалгат нийтлэлүүд ар араасаа хөврөх болов. Мэдээж хэрэг үүний цаана ялагдлын уураа өнөөдрийг хүртэл гаргаж чадахгүй яваа Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар байгаа нь илэрхий байна.
Т.Мэндсайханы хувьд тэр бүр горьдлого тээж, энэ тэнд гоншигонож гүйхгүй ч хамтрагчийнхаа ард хярсаар байна. Яагаав Өвөрхангайд нэр дэвшээд ялагдсан атлаа ялсан баатрын дүрээр УИХ-д орж ирсэн “Монгол шуудан”-гийн Д.Зоригт шиг. Харин Д.Нямхүүгийн хувьд бол бараг л УИХ-ын гишүүн болчихсон мэтээр ярьж явна. Яг л өнөөх Өвөрхангайн хоёр луйварчин шиг. АПУ-гийн Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн Д.Зоригт нар эрх баригчдын өлмийг долоож, шүүх эрх мэдлийнхнийг хахуульдсаар байгаад УИХ-д ороод ирсэн. Тийм ч учраас өнөөдөр нутагтаа ч очих нүүргүй, Их хурлын гишүүн гэсэн сэтэр зүүгээд сууж байна. Гэвч гишүүн болж л байвал нутагт очихгүй байсан ч яахав гэсэн сэтгэхүйгээр Увсад ялагдсан хоёр нөхөр бас “ажиллаж” байна. Гэхдээ Д.Нямхүүгийн хэтэвчний хэмжээ Г.Батхүүгийн хаана нь ч хүрэхгүй. Д.Нямхүү бол Г.Батхүүгийн дэргэд ёстой л таргийн таван ямаатай л нөхөр шүү дээ. Тэгэхээр хэмжээндээ улстөржих хэрэгтэйг сануулахад илүүдэх юун.
Г.Батхүү шиг тойргийн болон сум дундын шүүхийг худалдаад авчих мөнгө байхгүй л баймаар. Хэтэвчнээс гадна хувь хүний зангараг гэж нэг зүйл бий. Д.Нямхүү улстөрчинй хувьд хэн билээ гэдгийг надаар хэлүүлэх юун. Тэр бол улстөрчийн хувьд хэн ч биш, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар л ажиллаж байсан нэг жижиг гар шүү дээ. Тэгээд ч УИХ- ын гишүүн байх учир түүнд байхгүй. УИХ-д Д.Нямхүү гэдэг гишүүн байна гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй байх аж. Ер нь бол захиалгат нийтлэл бичүүлж, зохиомол хэрэг босгох гэж оролдож байх нь дэмий ажил. Шүүх эрх мэдлийг атгаж байгаа намынхандаа л найддаггүй юм бол яаж ч бодсон ялагдсан Д.Нямхүү нарт гишүүн болох хувь алга л харагдах юм. Нөгөө талаар Б.Чойжил- сүрэн, Ч.Хүрэл баатар нарт үүсгэсэн энэхүү маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хурал гээд шат шатандаа авч хэлэлцээд хүчингүй болгосон. Тодруулж хэлбэл, ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзсэн. Д.Нямхүү нарын зарга үүсгэсэн үндэслэл ч өөрөө инээдтэй. “УИХ- ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөгч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сурталчилгаанд ажилласан оюутнуудад, мөн гэрийг нь түрээсэлнэ гэж 13 айлд тус бүр 100 мянган төгрөг тараасан” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэхээр өргөдөл гаргасан байдаг. Үнэн хэрэгтээ нэр дэвшигчдэд гэрээ зүгээр ашиглуулах хэн ч байхгүй шүү дээ. Хэн тэдний сурталчилгааг үнэгүй хийх юм бэ. Ийм үндэслэлгүй зүйлээр шалгуулж, гишүүн болох тухай мөрөөдөж яваа нь даанч эмгэнэлтэй. Д.Нямхүү саяхан хэвлэлд ярилцлага өгчээ. Тэгэхдээ “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар УИХ-ын сонгуулийн тухай хуу¬лийг маш ноцтойгоор зөр-чиж байсан.
Тухайлбал, дээр дурдсанчлан бүхэл бүтэн сумын айлуудтай гэрээ хийж, гэрийг нь түрээслэх замаар мөнгө тараасан асуудал бий. Аймгийн төв дээр ч гэсэн айлуудын гэрийг түрээсэлнэ гээд мөнгө тараасан. Сонгуулийн сурталчилгаа хаачихсан өдөр аймгийн төвд байдаг төрийн мэдлийн самбар дээр Ардын намын уриаг бүхэл өдрийн турш явуулж байсан гээд тоочвол олон асуудал гарна. Энэ мэтчилэн тодорхой болсноос нь гадна өөр олон зөрчлийг нэмж илрүүлсээр байна шүү дээ. Тагнуулын ерөнхий газрынхан энэ асуудалтай холбоотойгоор шалгалт хийхдээ 1095 гэрээ хурааж авсан байсан. Гэтэл энэ гэрээнд нь одоо хэрэгт татагдаад байгаад 13 хүний байгуулсан гэрээнүүд байхгүй. Тэгэхээр үүнээс өөр маш олон гэрээ байгаа гэх хардлага гарах нь зүйн хэрэг. Үүсээд байгаа нөхцөл байдлаас үзэхэд тэд хэчнээн хүний саналыг худалдаж авсан гэдэг нь тодорхойгүй болчихоод байна. Тиймээс саналын зөрүүний тухай энд ярих аргагүй болчихож байгаа биз. Тэдний илүүрхсэн гээд байгаа саналыг мөнгөөр худалдаж авсан гэдэг нь эхнээсээ нотлогдож эхэлж байна шүү дээ” хэмээжээ. Үнэн хэрэгтээ сонгуулийн сурталчилгааны үед Ардын намаас нэр дэвшигчид гэр түрээслэх нь түрээсэлжээ. Үүнийг л гэмт хэрэг мэтээр харагдуулж, болж өгвөл “Батхүүдэх” санаатай гэнэн мөрөөдөл өвөртөлж яваа нь энэ. Дашрамд дурдахад, АПУ- гийн Г.Батхүү хууль бусаар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн цагаас хойш энэ мэт луйврыг “Батхүүднэ” хэмээн ярилцах болсон билээ. Түүнчлэн ямар ч нэр дэвшигчид сонгуулийн ажилд гар бие оролцож байгаа хүмүүстэй гэрээ байгуулна биз дээ. Тэр Тагнуулынхны хурааж авсан гэх 1095 гэрээний хувьд бол зүгээр л сонгуулийн сурталчилгааны хүрээнд хамтран ажилласан гэрээ юм билээ. Ерөөсөө болсон зүйл бол энэ. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хувьд бусдын л жишгээр сонгуулийн ажлаа явуулж ялалтын туг мандуулсан. Гэтэл Д.Нямхүү нар нам нь олонхи болж эрх барьж байгаадаа хэт найдаж, намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчдөө итгэж явааг үүгээр нотолж болно. Шуудхан хэлэхэд олонхийн хүч, эрх мэдэл, шүүх засаглалаар далайлган байж УИХ-ын гишүүн болох гэсэн явуургүй мөрөөдөл энэ. Нөгөө АПУ- гийн Г.Батхүүгийн аргыг л хэрэглэх гээд байгаа хэрэг. Д.Нямхүүгийн хувьд хэвлэлээр захиалгат нийтлэл бичүүлж, өрсөлдөгчдөө муучилж байгаа ч цаад талд нь Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нартаа хандсан үгийг тойруу замаар олонтаа хэлсэн байна лээ.
Түүний ярианаас анзаарахад АПУ- гийн Г.Батхүүтэй барьцсан, Ц.Элбэгдоржид гоморхсон аяс цухалзаж байгаа юм. Д.Нямхүү хэдийгээр өрсөлдөгчдөө муучилж, намынхандаа гомдож, зарим нэгтэй нь барьцаж яваа ч түүний мөрөөдөлд аль хэдийнэ цэг хатгажээ. Эрх биш бүрэн улсын Ерөнхийлөгч Д.Нямхүү мэтэд “тонгоруулчихгүй” байлгүй дээ.
С.БАЯР
URL: