“Оюутолгой”-н шинэ захирлыг томилжээ
“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)- ийн ээлжит хуралдаан өчигдөр болж, тус компанийн шинэ гүйцэтгэх ерөнхий захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр Крэйг Киннелийг томилжээ. Тэрбээр “Рио Тинто”-гийн зэсийн салбарын Маркетингийн захирлын албыг хашиж байгаад Монголд шинэ албанд томилогдож байгаа юм байна. Түүний хувьд уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ. 1985 онд анх сургуулиа төгсөөд л “Рио Тинто”-д ажилд орж, түүнээс хойш янз бүрийн алба хашиж иржээ. “Рио Тинто”-гийн ураны салбарын гүйцэтгэх захирал, төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажилласан тэрбээр сүүлийн үед “Оюутолгой”-н зэсийн баяжмалыг олон улсын нөхцөлөөр худалдаалах гэрээ байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
URL: