“Намрын ногоон өдрүүд” үргэлжилж байна

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2013” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд харилцан туршлага солилцох, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс уламжлал болгон найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Намрын ногоон өдрүүд-2013” үзэсгэлэн худалдаа үндсэн гурван хэсэгтэй өрнөдөг. Тодруулбал, “Алтан намар- 2013”, “шинэ ургацын баяр”, “Эрүүл хүнс” арга хэмжээнүүд юм. Эдгээрээс “Шинэ ургацын баяр” энэ сарын 5-нд нээгдэж, “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайгаас иргэдийн гарт хүрч буй. Үүгээр эх орны хөрсөнд ургуулсан шинэ ургацын ногооны худалдаа, байгалийн жимс, жимсгэний суулгацын үзэсгэлэн, бүтээгдэхүүний амталгаат худалдаа өрнөж байгаа юм.
Харин “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалах, “Монгол сүүний нэг өдөр”, “Эрүүл махан бүтээгдэхүүн” зэрэг арга хэмжээ болох юм. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-24-ний өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төвийн В2 танхимд болно. Намрын ногоон өдрүүд нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрт “Шилмэл мал” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. “Хүй долоон худаг”-т энэ сарын 18-22- ны өдрүүдэд болох уг арга хэмээгээр гойд ашиг шимт үржлийн мал болон гэрийн тэжээвэр амьтдын үзэсгэлэн, шилмэл малын үнэ хаялцуулах дуудлага худалдаа зэрэг арга хэмжээ болох аж.

URL:

Сэтгэгдэл бичих