Нийслэлчүүд татвар төлөх гэнэ

ebb88996d393abdbigМонгол Улсын Засгийн газар Татварын багц хуулийг шинэчлэхээр хуулийн төсөл боловсрууллаа.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Тус хуулиар орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа айл өрхөөс тодорхой хэмжээний татвар авах асуудлыг багтаасан байна.

Тухайлбал, орон сууцанд амьдарч байгаа иргэдээс метр квадратыг 1000-10000 төгрөгөөр бодож жилдээ нэг удаа авахаар тооцож байгаа гэнэ.

Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслийг иргэд олон нийтэд ил тод болгохыг эдийн засагчид шаардаж байгаа аж.

Нөгөөтэйгүүр энэ нь хөдөө орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг сааруулахад эергээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих