Иран аливаа цөмийн эрхээ орхихгүй гэв
Ираны ерөнхийлөгч Хасан Рохани 10-ны өдөр Тегеранд хэлэхдээ, цөмийн эрх бол Ираны ард түмний халдашгүй эрх, Ираны засгийн газар уг асуудал дээр огтхон ч найр тавихгүй гэжээ.
Ираны Мехр мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Рохани мөн өдөр Ираны зарим шашны зүтгэлтнүүдэд хандан дээрх байр суурийг илэрхийлсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ, Ираны цөмийн төлөвлөгөөг барууны хориг хязгаарлалтаар хүчээр цуцлах бололцоогүй. Гэхдээ Ираны засгийн газар цөмийн асуудлаа зохистой шийдвэрлэхээр чармайна гэжээ.
Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Жариф удахгүй Нью-Йоркт болох НҮБ-ын ерөнхий ассамблейн 68-р чуулганы үеэр Европын холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Катерин Аштонтой уулзахтай холбогдуулан Рохани хэлэхдээ, Иран болон Америк, Англи, Франц, Орос, Хятад, Герман 6 орны цөмийн хэлэлцээр уг уулзалтын дараа үргэлжилнэ гэжээ. Гэхдээ тэрээр Ираны цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээрийн нарийн зүйлийг тодруулсангүй.
\Хуар\ china radio
URL: