“Оюу толгой”-г Крэй Киннел удирдахаар боллоо
“Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурал өнөөдөр болж гүйцэтгэх захиралаа солих шийдвэр гаргажээ.
“Оюутолгой” ХК-ийг сүүлийн гурван жил удирдсан Камерон МакРейн аравдугаар сарын 1-нээр ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
Түүний оронд Крэй Киннел томилогдож ирэх жилүүдэд энэхүү компанийг тэргүүлэн ажиллах нь ээ.
Крэйг Киннел уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай. Шотландын Санкт Эндрью хотод төрсөн.
1985 онд Пейсли дээд сургуулийн маркетинг, эдийн засгийн ангийг бакалавр зэргээр төгссөн даруйдаа “Рио Тинто”-д анх ажилд оржээ.
Тэрээр 1992 онд Английн Креньфилдийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.
Түүнээс хойш “Рио Тинто”-д Ураны салбарын гүйцэтгэх захирал, Төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж байсан нэгэн гэнэ.
Б.Ирээдүй
URL: