Чингисийн нэрээр нэршсэн хаягтай 12 байгууллагатай болно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Сүхбаатарын талбай”-г Их Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хэмээн өөрчилж, үүнтэй холбогдуулан талбайн нэрээр нэрлэдэг барилга байгууламжид дугаар, хаяг олгон, мэдээллийн санд нэмэлт өөрчлөлт оруулахыг 79-р тогтоолоор нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон билээ. Тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга А/847 тоот захирамж гаргаж, талбайн нэрээр хаяглагддаг барилга байгууламжуудын хаяг, дугаарыг шинэчлэх, мэдээллийн санд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, өөрчлөгдсөн хаягийн дагуу газрын кадастрын зургийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах ажил зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичгийн хэвлэмэл хуудасны хаяг, индекст өөрчлөлт оруулах ажил зохион байгуулахыг нийслэлийн Архивын газарт үүрэг болголоо. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төв талбайгаар нэрлэгддэг дараахь 12 газрын хаягийг шинэчлэх шаардлагатай болж байна.
1. Засгийн газрын ордон нь СБД 6-р хороо, 14201, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1
2. Монголын Хөрөнгийн бирж нь ЧД 1-р хороо, 15160, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 3
3. Голомт банкны төв байр нь ЧД 1-р хороо, 15160, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 5
4. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар нь ЧД 1-р хороо 15160, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7
5. Монголын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ЧД 1-р хороо, 15160, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 9
6. Улаанбаатар хотын банк нь ЧД 1-р хороо, 15160, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай11
7. Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль нь СБД 8-р хороо, 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 20
8. Кредит банк нь СБД 8-р хороо, 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 18
9. Соёлын төв өргөө нь СБД 8-р хороо, 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 8
10. Дуурь бүжгийн эрдмийн театр нь СБД 8-р хороо, 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 4
11. Централ тауэр ньСБД 8-р хороо, 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2 гэсэн хаягтай боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: