Гуравдугаар сургуулийг нураагаад эхэлжээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар СБД-ийн 3-р,11-р сургуулийн барилгыг буулгаж суурин дээр нь шинэ сургууль барих шийдвэр гаргасан. Тэдгээрийг мөн л нийслэлийн өмчөөс хасч, энэ оны эхний хагас жилд багтаан буулгаж, суурин дээр нь шинэ сургууль барихаар болсон юм байна. Тэгвэл СБД-т байрлах 3-р сургуулийг нурааж эхэлжээ. Мөн Нийслэлийн БГД-ийн 38,73-р сургууль, тус дүүргийн 47,57 БЗД-ийн 146, СХД-ийн 26-р цэцэрлэгийн ашиглалтын хугацаа дуусч байгаа тул БНХАУ-ын буцалтгүй тусламжаар суурин дээр нь шинээр сургууль цэцэрлэг барих болсонтой холбогдуулан тэдгээрийн эргэн тойрон дахь нийтийн өмчийг нийслэлийн данснаас хасах тогтоолын төсөл батлагдсан байна. Тогтоол батлагдсанаар тухайн ажлыг зохион байгуулах үүргийг Нийслэлийн боловсролын, Өмчийн харилцааны газруудад хариуцуулах шийвэрийг гаргасан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: