Өнөөдөр 3000 гаруй хүн амиа алдсан хар өдөр

new photo

Өнөөдөр есдүгээр сарын 11-ны өдөр. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр амиа золиослогч алан хядагчид Нью Йоркийн худалдааны ихэр цамхаг руу халдаж,  3000 гаруй хүн амиа алдсан билээ.  Америкийн түүхийн хамгийн хар өдрийг хүмүүс эргэн санаж буй энэ үед алан хядагчид дахин аймшигтай халдлага үйлдэхээр төлөвлөсөн гэж заналхийлсэн юм. АНУ-ын муж болгонд болзошгүй халдлагаас сэргийлэхийн тулд цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарсан байгаа ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар Арлингтоны оршуулгын газар очиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн байна. Есдүгээр сарын 11-ний өдрийг амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үндэсний залбирлын өдөр болгох шийдвэр гаргасан Барак Обама Нью Йорк, Вашингтон, Пенсилвани муж дахь халдлагад өртсөн газруудын дурсгалын цогцолборуудаар айлчилж байгаа ажээ.

.Террорист халдлагад өртсөн Нью Йоркийн худалдааны ихэр цамхгийн суурин дээр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх усан сан бүхий цогцолбортой танилцсан байна. Худалдааны төвийн суурин дээр байгуулсан амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх цогцолбор бэлэн болж, Эрх чөлөөний цамхаг удахгүй сүндэрлэн боссон тухай ерөнхийлөгч онцолсон байна. Уг цогцолборыг 2020 оноос эхлэн жуулчдыг хүлээн авах цогцолбор болгохоор болжээ. АНУ-ын Манхэттен дүүрэгт 15.000 гаруй хүн цугларч гар гараасаа барилцан 12 жилийн тэртээх халдлагыг санахаар цугларсан тухай BBC агентлаг онцоллоо.

URL:

Сэтгэгдэл бичих