Ангараг гараг руу 200 мянган хүн нүүхэд бэлэн
Дэлхий дахинаа 200 мянга гаруй хүн хэзээ ч хамаагүй Ангараг гараг руу нүүхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ талаар “Ангараг-1” төслийн төлөөлөгчид мэдээлсэн байна. Хэрвээ долоон сарын турш эрсдэл дагуулах аялалд гарах сансрын нисгэгч олдвол тус байгууллагынхан Улаан нүдэн гарагт байнгын бааз байгуулахаар болжээ.
Энэхүү санаачилгыг гаргагчдын нэг, Голландын инженерийн хэлснээр 2023 он гэхэд Ангараг гараг руу 40 орчим хүн явуулах зорилготой байгаа гэнэ. Аяллын зардлыг телевизүүдтэй гэрээ байгуулж, ивээн тэтгэгч олж төлөх юм байна.
Харин НАСА-гийн мэдээлснээр Улаан нүдэн гараг руу одоогоор нэг ч хүн нисч байгаагүй ч 20 жилийн дараа сансрын нисгэгчдийг явуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Э.Мөнхзаяа
URL: