Чапигийн архичдад өгөх 7 зөвөлгөө жиргээний ертөнцөд

Чапи буюу Ихбаяр хэмээх наргианч эрийг Монголчууд андахгүй. Тэрээр цахим ертөнцийн хамгийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг бөгөөд элдэв марзан яриа, этгээд сонин үг хэллэгээр жиргэж улстөрчдийг улайлгаад авахаа ч мартдаггүй нэгэн билээ. Тэрбээр, өнөөдөр жиргээнд  архичин хүний баримтлах долоон зарчим цуврал нийтлүүлжээ.Архичин хүний долоон зарчим цуврал Чапи бичлээ гэжНэг / Архи уухдаа гэртээ харих туйлын зорилготой байх
Хоёр / Зам нэвртэн гарахдаа цагаан шугам бараадаж газартай наалдах мэт мөлхөж гарах
Гурав / Хана хашаа тулж явах техникийг маш сайн сурсан байх
Дөрөв / Хана хашаа дуусвал, хаашаа яаж явах тухай боловсруулсан байх
Тав / Бөөн хүн ойртох болон аюултай гэж мэдэрсэн тохиолдолд газар хөрстэй барьцалдан наадаж байгалийн чулуу мэт болж хувирах аргыг сурсан байх
Зургаа / Эхнэр хүүхэд унтаж байхад сэрээхгүй орж, өглөө байсан аяглаж , эвшээлгэн сэрж сурсан байх
Долоо / Эцэс сүүлд нь эртлэн босч, халаасаа ухаж шар тайлах мөнгөө сожсон байх
Энэ бүх долоон зарчим эзэмшсэн хүн өөрийгөө архичин хэмээн цоллуулах эрхтэй иргэн ( Чапи ) Ихбаяр гүйцээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих