Бүлэглэн хүчиндсэн энэтхэг залуусыг цаазаар авна

Бүлэглэн хүчиндсэн энэтхэг залуусыг цаазаар авна

Өнгөрөгч арванхоёрдугаар сард Энэтхэгийн Дели хотноо ав­тобусанд явж байсан эмэг­тэйг хүчиндсэн ноцтой хэрэг гарсан б­илээ. Энэ хэргээс 14 хоногийн дараа хүчиндүүлсэн 23 настай эмэгтэй амиа алдсан юм. Тэгвэл эмэгтэйг бүлэглэн хүчиндсэн дөрвөн залууд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял өгсөн байна.

Мукеш Синг, Винай Шарма, Эшэй Такур, Павн Гупта гэх дөрвөн залуу энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ. Энэ хэргээс болж Энэтхэгт томоохон эсэр­гүүцлийн хө­дөлгөөн болсон би­лээ. Эмэгтэй хү­­ний эрхийг улан­­даа гишгэж, хэ­тэрхий хар­гис бай­далд амь­дарч буйг эсэр­гүүцсэн ард тү­мэн Энэт­­хэг даяар шуу­гиан дэгдээ­сэн юм. Энэ хэ­рэг өн­гөрөгч арван­хоёр­дугаар сард болсон юм. Ха­рин нэг хо­но­­гийн дараа тус ав­тобусны жо­лоо­­чийг гурван залуугийн хамт ба­рив­­чил­сан билээ. Энэ хооронд хүчин­дүүлсэн эмэгтэйн биеийн байдал эрс муудсаар 14 хоногийн дараа эмнэлэгт нас барсан байна.

Энэ гутамшигт гэмт хэрэг Энэтхэг улсыг бүхэлд нь донсолгосон бөгөөд тус улсын олон хотод бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуг­лаан болсон билээ. Хүчиндүүлсэн оюу­тан охин нас барсны дараа эмэгтэй­чүү­дийг хүчирхийллээс хамгаалах ар­га хэмжээ авахыг шаардсан энхийн жаг­саалд дахиад л олон мянган хүн оролцсоор байгаа билээ. Дашрамд дурь­дахад, АНУ-ын хүмүүнлэгийн бай­гууллагын гаргасан судалгаанд Энэт­хэгт жил бүр дунджаар 7200 хүү­хэд хүчирхийлэлд өртдөг гэж дурьд­жээ.

Үүнд бага насны хүүхэд хүртэл баг­таж байгаа аж. Үүнээс гадна Энэт­хэгийн цагдаа нар ч хүчингийн хэ­рэгт холбогдох тохиолдол байдаг аж. Хүчирхийллийг голдуу сургууль, эс­вэл гэрт нь үйлддэг бөгөөд ихэнхдээ олон нийтийн газар болох нь элбэг бай­даг гэнэ. 2007 онд энэ төрлийн судалгаа явуулахад хамрагдсан 12300 хүүхдийн 53 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэх дүн гарчээ. Өчигдөр өглөө Энэтхэгийн Де­­ли хотод 82 хуудас тайланг та­нил­цуулсан билээ.

Б.Золзаяа

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих