“Анод” -ын Н.Даваа морьтой жагсагчдыг санхүүжүүлж байна
“Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Н.Даваа нэгэнтээ “Би бэлтгэл офицеруудаа хөдөлгөж, зэвсгийн хүчээр Олон овоотын ордоо буцааж авна “хэмээн мэдэгдэж байсан нь буй.
Тэгвэл тэрээр уг ажиллагаагаа эхлэх бэлтгэлээ хэдийн эхэлсэн бололтой.
Өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн суулт хийж байсан “Гал үндэстэн” холбоог санхүүжүүлж буйгаа зарлажээ.
Тэрээр өөрөө хөрөнгө хандивлахаас гадна томоохон бизнесийн байгууллагуудаас мөнгө босгох ажлыг хариуцаж байгаа гэнэ.
Тэрээр үүнийгээ огт нуухгүй өгүүлсэн бөгөөд би ан хийх гэж буй барс шиг л биеэ нөөгөөд сууж байна хэмээн өөрийгөө тодорхойлжээ.
“Гал үндэстэн” холбооны жагсаалд оролцож буй залууст өдөр, оройн хоолноос гадна өдөр бүр урамшуулал болгож 25 мянган төгрөг өгдөг аж.
yahuumn
URL: