ЭХ ОРНЫГ СҮЙРҮҮЛЭН СҮЙТГЭГЧИД ХЭН БЭ?

Байгаль орчны сайд Гансүхээ!
Байгаль сүйрч байна.
Ажил чинь сайн уу…
Ийм асуулт бүхий самбар Улаанбаатар хотын гудамжинд тавигдаад нэн удаж байна. Байгаль сүйрч байгаа бус, байгалийг сүйрүүж байгаа бус уу? Энэ асуулт зөвхөн байгаль орчны сайдад төдийгүй 1990 оноос хойших бүх ерөнхий сайдуудад, эрх баригч МАН болон АН-ын удирдлагуудад, хамтарсан засгийн газар мөн бүх ерөнхийлөгч нарт хамаарна.

Туул гол бол өршөөж болшгүй гэмт хэрэг мөн заамар бол уучилж болшгүй хүнд гэмт хэрэг мөн
эх орон ял асуух цаг ирнэ
Заамар ял асуух цаг ирнэ
Хатан туул гол эрх баригчдаас ял асуух цаг ирнэ.
Тэртээ харь Америкт байтугай,
Тэнгэрийн орон, тамын ертөнцөд очсон ч гэсэн та нарыг дуудаж ял асуух цаг ирнэ.
Та нарын тансаглал
Та нарын баян чинээлэг амьдрал
Та нарын амар амгалан түр зуурынх юм.
Заамар бол гэмт хэрэг юм
Туулын хэрэг явдал бол гэмт хэрэг юм.
Хайрт эх орныг минь сүйтгэсэн, аюулд учруулсан эзэд хэн бэ?
Ийм асуултыг цаг үе тавихад дараах нэрсийг хэлж байна.
Олон түмэн болон хэвлэл мэдээлэл ч ийм санал бодолтой байна.
П. Очирбат  Налайхын зарлаагүй дайны оршлыг бичсэн билээ.
Тэрээр Шарын голын уурхайг бунхалж оршуулсан билээ.
Энэ хүн алдаанаасаа суралцсангүй ээ. Алдаагаа улам ноцтой хүнд байдалтайгаар давтсаар л… эх орныг залруулж болшгүй, аюул ноцтой байдалд түлхсээр л…
Иргэний нийгмийн байгууллагууд “Алт хөтөлбөр”-ийг хаах саналыг 2010 оны 11-р сарын 3-ны хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн. Энэ бол зөв зүйтэй санал мөн. “Алт хөтөлбөр” монгол орныг ноцтой байдал руу хөтөлж байна. Энэ хөтөлбөрийн хор уршиг сүйрсэн Заамар, сүйдэлсэн Туул голын ай сав төдийгүй эх орны дархан цаазат болон үзэсгэлэнт газруудыг хамарч байна. Монголын ард түмэн ус мөрнөөсөө төдийгүй мянга мянган жил амьдарч ирсэн уламжлалт аж ахуйгаасаа хагацахад хүрч байна.
“Алт хөтөлбөр” зориуд эх орныг бужигнуулж, замбараагүй байдалд аваачиж байна.

“Алт хөтөлбөр” эх орны амар амгалан, энх тайванч байдлыг алдагдуулж, эх орныг буудалцаан, хагаралдаан, магадгүй цус урсгасан иргэний дайны байдалд аваачиж байна. “Алт хөтөлбөр” хүмүүсийг төрөлх гэр орон, төрөлх газар нутгаасаа төдийгүй, төрөлх эх орноосоо дайжин дүрвэхэд хүргэж байна. “Алт хөтөлбөр” монголчуудын мянга мянга магадгүй сая сая жил амьдарч ирсэн этно буюу монгол угсаатан зүйн шим мандлыг эвдэж байна.
П. Жасрай үр удмынхаа эсрэг төдийгүй эх орныхоо эсрэг засаж болшгүй алдаа хийсэн бас нэгэн нүгэлтэн. КГБ болон НАХЯамны давхар агент, алт хөтөлбөрийг нэн идэвхитэй дэмжигч төдийгүй идэвхитэй хэрэгжүүлэгч мөн. Тэрээр УЦС-ын төслийг хэрэгжүүлж Монголын баруун бүсийн нутагт онц ноцтой аюулын эхлэлийг тавьсан. Тайширийн УЦС-ыг барих нэрийн дор Хангайн нурууны усны хагалбар Завхан голыг боож, алдарт Эрээн нуур, Айраг нуур, Хчргас нуурыг устгах эрчимтэй төслийг хэрэгжүүлж ирсэн. Дөргөний УЦС-ыг барих нэрийн дор Алтайн усны их хагалбар Чоно харайхын голыг боож үзэсгэлэнт сайхан Хар ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Айраг нуур, Хяргас нуурыг ширгээх эрчимтэй төслийг хэрэгжүүлж ирсэн.

Лиценз нэрээр Монгол орны газар нутаг, тусгаар тогтнол эрх чөлөөнд аюул учруулсан гадаадынханд улс орны баялгийг үнэгүй өгч ард түмнээ онц ноцтой ядууруулах замыг нээсэн.
Н. Багабанди. УИХ-ын дарга, МАХН-ын дарга байсан энэ хүн Монголын ард түмний итгэл найдварыг өвөрлөн Монгол улсын ерөнхийлөгөөр найман жил ажиллахдаа даанч яавдаа гэмээр сэтгэгдэлийг төрүүж зөвхөн “титэм үг айлдагч” болсон энэ хүн түүхэнд үлдэх олигтой зүйл хийсэнгүй. Түүний үед лиценз дамлах болон газар нутаг, баялгаа худалдах наймаа цэцэглэн хөгжсөн билээ. Аюулт “Алт хөтөлбөр”, аюулт “УЦС-ын хөтөлбөр” хэрэгжсэн. Тайширын УСЦ нэрийн дор таван аймгийн олон мянган хүний үе улирсан амьдралын эх болсон Завхан голыг боож, баруун Монголын эко системд ноцтой цохилт өгч, Монголын шим мандал, агаар мандал, усан мандал, ион мандалд аюул учруулсан төслийг эхлүүлэгч болж, 100 жилийн өмнө гадаадын тусгай албадын тусламжтайгаар тараасан Богдын лүндэн хэмээх Монголынг хэсэгчлэн устгах төсөлд зааснаар “Баруун аймагт малын мөр гарахгүй” гэсэн далд колоничлоогчдын мөрөөдлийг биелүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан.
Н. Энхбаяр, МАХН-ын дарга, ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол улсын ерөнхийлөгч гээд бүхий л албан тушаалыг хашсан энэ одтой аавын, азтай хүү. Монголын 21-р дууны түүхийг бичиж түүхэнд үлдэх гайхамшигт үйл хэргийг бүтээх түүхэн боломж дээрх бүх хүмүүсээс илүү Н. Энхбаярт байсан. Шинэ Монгол улс шинэ эрин зуунд шинэ замаараа явж, шинэ түүхээ бичихийг хүсэж байсан билээ. Үүнийг Монголын ард түмэн болон дэлхий нийт даанч их хүссэн билээ. Дээр нэр дурдсан бүх хүн энэ аугаа их хүсэл мөрөөдлийг хөсөрдүүлж ард түмнийхээ зүрх сэтгэл, хувь заяагаар тоглосон юм.

Энэ бол дэндүү хатуу тоглоом.
Ард түмэн биш харин тэд өөрсдөө баяжсан. Оросын яруу найрагч Некрасов, “Орос оронд хэн аз жаргалтай вэ?” гэж бичиж байсан. Магадгүй өнөөдөр монгол оронд энэ хүмүүс аз жаргалтай байж болох юм. Гэхдээ ард түмнээ аз жаргалгүй болгочихоод өөрсдөө аз жаргалтай байна гэдэг түүхэн гавъяа хэзээ ч биш.
Д. Содном. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга байсан энэ хүн саяхан “Монгол улс жилдээ 100 сая тонн нүүрс экспортолж болох юм” гэж мэдэгджээ. Энэ нь мөн л гайхал төрүүлж байна. 3 сая хүнтэй улс ийм их нүүрс гадаадад гаргаж болох уу даа. “Алт хөтөлбөр”- ийн нэгэн идэвхитэй дэмжигч энэ хүн Заамарыг цөлмөөнд зугатсан зарим компаниудын зөвлөхөөр ажиллаж байсан билээ.
Ц. Элбэгдорж. 2009 онд “Шударга байцгаая” гэж хэлснийх нь төлөө, “Шударга ажиллана” гэж амласных нь төлөө ард түмэн түүнийг Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Нэр ус, зүс  төрх нь дээрх сүйтгэгчдээс ондоо боловч мөн л адил нийгэм эх орондоо гаргаж байгаа үг, үйл хэрэг хоёр нь газар тэнгэр шиг дөрүүтэй байсаар ирлээ.
Ц. Элбэгдоржийг ерөнхий сайд байх үед Заамарын Хайлаастын улсын үйлдвэр гэнэт дампууран хаалгаа барьж, Цагаан булаг тосгон балгас болсон түүх бий. Төд удалгүй Монголын Алтан Дорнод амилж, Паушок хэмээх сүйтгэгч Заамарын ард иргэдийг цуглуулан хурал хийн ингэж хэлсэн байдаг. “Газар нутгаа надад өг, та нар өгсөн ч, өгөөгүй ч би авна. Би авахгүй юм аа гэхэд нэг Хятад ирж авна. Хятадад өгснөөс надад өгсөн нь арай өлзийтэй. Өвөлжөө бууц, гол усны чинь төлөө хэдэн төгрөг өгье гэсэн дээр надад зар!” гэсэн байдаг.
Эх орныг сүйрүүлэн сүйтгэгчдийн залгамж халаа үргэлжилсээр л…

luivarmn


URL:

Сэтгэгдэл бичих