Өнөөдөр болох зарим үйл явдал
Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүсч хөгжсний 20 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү ойн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын асуудлаар олон улсын бага хурлыг анх удаа зохион байгуулахаар болоод байна. Бага хурал өнөөдөр эхлээд хоёр хоног үргэлжлэх юм.
”Тархины харвалт ба зүрхний шигдээсийн менежмент” сэдэвт туршлага солилцох сургалт, семинар ЭМЯ-ны Сургалт, мэдээллийн төвийн Б танхимд 09.00-18.00 цагийн хооронд болно.
МН мэдээллийн төвд 12.00 цагт Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зарлалаа.
10.00 цагт ”Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төв”-д тэнэмэл амьдралтай иргэдийн ар гэрийнхний уулзалт зөвлөгөөн болно.
Ерөнхий сайд Япон улсад айлчлах гэж буйтай холбогдуулан өнөөдөр 17.00 цагт Засгийн газрын хуралдаан болно.
URL: