Ч.Насанбат: Бөхчүүдээс сэргээш илрээгүй

c41329cc59050f1abigЭнэ жилийн наадамд шөвгөрсөн бөхчүүд, сурын харваанд эхний байрт шалгарсан харваачдаас авсан сэргээшийн шинжилгээний хариу БНСУ-аас өнгөрсөн баасан гаригт иржээ.

Спортын бэлтгэлийн төвийн дэргэдэх Спорт анагаах ухааны албаны дарга Ч.Насанбатаас энэ тухай тодрууллаа.

-Наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу гарсан байна. Энэ тухай танилцуулаач?

-Энэ удаагийн шинжилгээнд сэргээш хэрэглэсэн тамирчин гарсангүй. Хуулийн дагуу долдугаар сарын 12-нд буюу баяр наадмын өдөр үндэсний бөхийн барилдаанд тав буюу түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харваанд эрэгтэй эмэгтэй тус бүр эхний гурван байрт орсон харваачдаас сэргээшийн сорьцийг манай эмч нар зохих журмынх нь дагуу авдаг.

-Шинжилгээний хариу манай талд ирэхдээ хугацаа алдсанд гайхах хүн олон байгаа?

-Шинжилгээний хариу ирэхгүй удсан нь үнэн. Үндэсний их баяр наадмын дараа манай оронд жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн болсон. Энэ тэмцээний жин тус бүрийн шигшээд шалгарсан нийт 24 тамирчнаас сэргээшийн сорьцийг бид авсан юм.

Тиймээс бид БНСУ-ын Допингийн төв лабораторид өгсөн хоёр наадмын нийт 46 шинжилгээний хариуг хүлээх болсон хэрэг.

-Бөхчүүд сэргээшийн шинжилгээний “Б” сорьцийг хүлээх шаардлагагүй гэсэн үг үү?
-Шинжилгээний “А” сорьц нь урьдчилсан байдлаар гарсан хариу юм. Тухайн тамирчин “А” сорьцийнхоо хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “Б” сорьцонд шинжилгээ өгөх эрхтэй. Тиймээс дахин шинжилгээ өгөх шаардлага энэ удаад гарахгүй л болов уу.

Д.Жавхлан


URL:

Сэтгэгдэл бичих