Н. Алтанхуяг сайд хувийн компани руугаа долоо хоног бүр шалгалтаар очдог болжээ

…Харин эрхэм гишүүн маань хувийн ганцхан унаа болох цагаан өнгийн цоо шинэхэн “Лексус-570” маркийн машинаа хөлөглөн шинэхэн амраг, үр хүүхдүүдээ дагуулан өөрийн хувийн компани болох “Хаан жимст” компани дээрээ долоо хоногтоо заавал нэг амралт, хяналт, шалгалтыг зэрэгцүүлэн очдог уламжлал тогтжээ…Монголын улс төр дахь Увсын фракцын тэргүүнд явдаг Н. Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс УИХ-д гэрч ирмэгцээ барьцаа ахиулсаар Ардчилсан намын даргын суудыг авснаас хойш ганц нэгхэн хүн түүнийг солих тухай ярьснаас бус буурин дээрээ нэлээд лав шигдчихсэн нөхөр. Улс төрд улс төрч шиг яваа түүнийг муулаад ч яахав. Хамгийн гол нь АН-ын даргын дүнг 2012 оны сонгуулиар ямар дарга явсныг ард түмэн, намынх нь мянга мянган гишүүд УИХ-д хэдэн суудал авснаар нь тавих буй за.
Харин Тэргүүн шадар сайд гуай МУИС-д лаборант ажилтай байсан эхнэрээсээ салж Дорнод нутгийн өндөр, царайлаг сайхан бүсгүйтэй дэр нэгтгэснээр саяхан хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд сэтгэлийн жаргал эдэлж яваа аж. Тэрээр хувийн амьдралдаа шинэчлэл хийсэн хэдий ч анхны эхнэрээс нь гарсан үр хүүхдүүдээ орхилгүй хайр ивээлээ харамгүй хайрладаг сурагтай. Ямартай ч хорин хэдтэй охиноо Улсын жин хэмжүүрийн газар шууд шалгалтгүй тэнцүүлж оруулсан нь илчлэгдсэн тухай мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан хэдий ч эрхэм Шадар сайд нам гүм, нам гүмийг дагаад үнэн ч юм уу, худлаа ч юм уу нэг тиймэрхүү байдал үүсээд маргтагдах дөхөв.
Харин эрхэм гишүүн маань хувийн ганцхан унаа болох цагаан өнгийн цоо шинэхэн “Лексус-570” маркийн машинаа хөлөглөн шинэхэн амраг, үр хүүхдүүдээ дагуулан өөрийн хувийн компани болох “Хаан жимст” компани дээрээ долоо хоногтоо заавал нэг амралт, хяналт, шалгалтыг зэрэгцүүлэн очдог уламжлал тогтжээ. Өөрийн энэхүү компаниа ч эрхэм шадар сайд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нуулгүй дурдсан бөгөөд уг компани нь Монголдоо чацаргана тарьж бүтээгдэхүүн гаргадгаас гадна зэргэлдээ жуулчны баазтай аж.


URL:

Сэтгэгдэл бичих