А.Гансүх сайд говийн малчдад төмөр замын ач холбогдлыг тайлбарлав
Зам, тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн амралтын өдөр Ухаахудаг –Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилтай танилцжээ.
Мөн тэрбээр энэ үеэр шинэ төмөр зам дайран өнгөрч буй Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумдад “Монголын төмөр зам” ТӨХК-иас зохион байгуулсан уг төслийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, нутгийн иргэдтэй уулзав. Шинэ төмөр зам нь тус аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын нутгаар дайран өнгөрч байгаа бөгөөд зарим малчин он удаан жил идээшиж дассан нутаг усаар нь төмөр зам дайран өнгөрч буйд дургүйцэх болсон гэнэ. Тиймээс салбарын сайд нь нутгийн иргэдтэй уулзаж улс оронд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ач холбогдлын талаар тайлбар хийсэн байна. Ингэснээр нутгийн иргэд Шинэ төмөр зам төслийн талаар зөв ойлголттой болж, энэ ажилд нааштай хандах болжээ.
МОНЦАМЭ
URL: