БИЕЭ САЙЖРУУЛАХ 20 АРГА

youth87878778781. Хоолоо хасах—хэт цадтал идэхгүй, тогтсон цаг тогтсон хэмжээтэй идэж, шингээлтийн эрхтний эрүүл мэнд, өвчингүй байдлыг хадгална.
2. Гэзгээ байнга самнах—өглөө бүр гэзгээ хэдэн арван удаа самнавал хийг тарааж халууныг хөөх бөгөөд бөөрний ажиллагааг сайжруулах болно.
3. Цээжээ хамгаалах—цээжээ хамгаалах болон нуруугаа дулаалах бол биеийн дулааны хэмийг хадгалах ба бие махбодоо эрүүл мэнд байлгахын хамгийн чухал хүчин зүйл болно. Зүрх, уушги, элэг, дэлүү, ходоод, гэдэс, бөөр зэрэг эрхтэнг цөмийг сайжруулах үүрэгтэй.
4. Гэдсээ илэх—Гэдэсний хэсгийн булчингийн хөдөлгөөн нь ходоодны гөрвөлзөхийг ахиулдаг. Гарын алгаараа гэдсээ аяархан нухалж массаж хийх нь шингээлтэнд тусалж, идэш хурсныг арилгаж, тамирыг төлжүүлэн биеийг чийрэгжүүлж, дотоод эрхтний судас садрыг нэвтрүүлдэг.
5. Хөлийн улаа илэх—хөлийн ул бол хүний биеийн ёроол. Орой бүр хөлөө угааж хэдэн арван удаа массаж хийх буюу хөлийн улаа харилцан шүргэвэл цус, хийг төлжүүлэх, судлыг талбируулах мөртөө ядрааг тайлж хуучныг гадагшлуулж шинийг хүлээн авах үр дүнд хүрдэг.
6. тагнайгаа долоох—хэлний үзүүрээрээ тагнайгаа байнга долоож нүдээ аньж анхаарлаа төвлөрүүлбэл хийг төлжүүлж зүрхийг тэжээж, шүлс төрүүлэн дэлүүг сайжруулна.
7. Шүлсээ 3 удаа залгилах—шүлс бол шингээлтийг сайжруулах эрдэнэ болно. Ам дүүрэн шүлсээ 3 хувааж багаар залгилна. Ялангуяа шөнө дөл ингэж хийвэл цээжийг уужруулж хийг шулуутган, дотоод эрхтний ажиллагааг сайжруулж, өвчнийг анагаан урт наслуулах үүрэгтэй байдаг.
8.  Хурьцлын ажлыг зохистой хийх— зохистой хурьцал үйлдвэл урт насалж чадна.
9. Цагариг булчингийн агшилт тэтлэлт— өдөр бүр хошногоны сүвийн цагариг булчингийн авчит тэтлэлтийн хөдөлгөөн хэдэн удаа хийвэл цагариг булчингийн ажиллагааг сайжруулж тамиржуулах болно.
10.  Шүдээ мөргөлдүүлэх—өглөө бүр дээд доод шүдээ 30, 40 удаа мөргөлдүүлбэл шүд булыг сайжруулах болно.
11.  Морь харахдаа дугуй байх—шээж баахдаа амаа таг хамхиж, хоёр гараа чанга атган анхаарлаа төвлөрүүлнэ. Ингэх нь оюуныг нэмэгдүүлж, хийг сайжруулж, биеийг чийрэгжүүлэх болно.
12. Нүүрээ олон удаа илэх—өглөө бүр нүүрээ угаасны дараа хоёр гараараа нүүрээ 7, 8 удаа шүргэж илнэ. Дараа нь дунд, долоовор хуруугаараа чамархай, дагзны ясны доод талын шилний хэсэг, шилний хоёр талын хэсгийг тус бүр арваад удаа нухална.
13. Чихээ байнга дэлдэх—хоёр гарын алгаараа хоёр чихээ бөглөж, долоовор, дунд хуруугаараа ар дагзан дээрээ 7, 8 удаа дэлдээд гараа салгана. Энэ нь тархийг сайжруулах үүрэгтэй.
14. Хийгээ байнга тэжээх—хий бол хүний амьдралын дөрвөн их гамшгийн (архи, өнгө, эд, хий) нэг, хилэн бол хамгийн хэцүү. Үргэлж дарж байх хэрэгтэй.
15. Нүдний цэцгийгээ байнга эргэлдүүлэх—харааны мэдрэлийн булчингуудаа чийрэгжүүлэхийг анхаарах хэрэгтэй. Цэцгийгээ эргэлдүүлэх, үргэлж алсыг харах, харааны эрүүл мэндийн гимнастик хийх зэрэг болно.
16. Байнга биеэ угаах—байнга нарны гэрлийн угаалга, агаарын угаалга, усны угаалга хийх хэрэгтэй. Өөрийнхөө байдалд тохируулан боловсруулах аргаа сонгож, аажмаар хэрэгжүүлэх хэрэгтэй.
17. Уурлахыг цээрлэх — хэрэг явдал тохиолдоход уурлахгүй, хилэгнэхгүй байж, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй.
18. Бие гараа байнга хөдөлгөх—наад зах нь нуруугаа сунайх, цээжээ тэнийлгэх, гэдсээ байнга авчуулан татах, дөрвөн мөчөө байнга хөдөлгөх хэрэгтэй.
19. Нуруугаа дулаан байлгах—нуруугаа дулаахан байгахыг заавал анхаарах хэрэгтэй.
20. Анхаарлаа байнга төвлөрүүлэх—анхаарлаа байнга төвлөрүүлэх хэрэгтэй. Ажил хийж байхдаа ийм, ажилгүй үедээ ч ийм байх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих