Г.Бошигтод 10 жилийн ял оноолоо
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо зургаадугаар хороолол 2а байрны 38 тоотод Г.Бошигт нь өөрийн төрсөн хүү Б. Хангарьдийг цээжин тус газар нь хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.
Тус хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэстсээс Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна.
Прокурор хэргийг хянаж үзээд Г.Бошигтын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Тэгвэл Г.Бошигтод холбогдох хэргийг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил нэг сар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэрлжээ
URL: