Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

1996 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар болон УИХ,
Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, яам, агентлаг, зэвсэгт хүчин, төр, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, хэлмэгдэсдийн үр хүүхэд, ах дүүс, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжимд гашуудлын ая эгшиглүүлэв.

URL:

Сэтгэгдэл бичих