“АЖНАЙ” Д. БАТ-ЭРДЭНЭ Нүхт цогцолборыг 7 тэрбум төгрөгөөр худалдан авчээ

Сүүлийн үед монголчууд Тавантолгой, Оюутолгой гэсэн хоёр үгнээс өөр юм зүүдлэхээ больсон гэхэд буруудахгүй болоод байна. Угтаа бид хүүхэд байхаасаа л Цагаан толгой цээжилж хүн болж байсан бол өнөөдрийн монголчууд бүгд л Арабын ертөнц шиг лут баячууд болох мөрөөдөлдөө автажээ. Гэхдээ энэ цаасан малгайг хамтарсан Засгийн газар монгол толгойтой хүн болгонд өмсүүлж, ирэх сонгуулиар биднийг сонговол энэ хувьцаа чинь Лондонгийн хөрөнгийн бирж дээр арилжигдаж эрхэм сонгогч таны саятан болох мөрөөдөл биелнэ гэж ПИАР-дах үлдээд байна. Харж л байгаарай.

УИХ-ын гишүүн Ц. Шинэбаяр “Таван толгой биш гурван толгой л үлдсэн шүү дээ” гэж хэлсэн нь нэгийг бодогдуулахад хүргэв. Угтаа нэг толгойг нь “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д. Бат-Эрдэнэ эзэмшиж байгаа бөгөөд түүний талаар сайн муу мэдээ сүүлийн үед хөврөх шиг л болж байна. Тэрээр  “Mercedes Benz” компанид 400 мянган долларын өртөг бүхий бүрэн тоноглолтой ангийн зориулалттай машиныг захиалж, ямаршуухан хур хөрөнгөтэй нөхөр болохоо харуулав. Тэрбээр 2008 оны сонгуулиар Өмнөговь аймагт нэ дэвшиж байхдаа тухайн үед хүмүүсээс хулхидаж авсан Таван толгойн хувьцаагаа найр тавин буцааж өгч байсан ч сонгуульд ялагдмагц эргүүлээд авчихсан зайтай эр. Түүнийг хүүхэнд нугасгүй нэгэн гэж ярих агаад саяхан тэрбээр хоёр ихэр хүүхэдтэй болжээ. Чингээд зогсохгүй Нүхтийн амралтыг 7 тэрбум төгрөгөөр хуучин эздээс нь худалдан авч эдүгээ германчуудаар дээд зэрэглэлийн орд харш бариулж байгаа аж.
Таван толгойн нүүрсийг хятадуудтай хамсан зөөж байгаа энэ эр гагцхүү ээжээсээ л үнэхээрийн сүнсээ зайлтал айдаг бөгөөд түүний бүхий л данс тооцоог чанга гартай эх нь атгадаг гэнэ. Ойр тойрныхоо хүмүүсийг тэр ихээхэн харж үздэг бөгөөд энэ нь ч цаанаа учиртай биз. Нэг ёсондоо амаа хамхиад яваарай гэсний хариу шан буй за. Ирэх жил болох сонгуульд тэрбээр ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулна гэдэгтээ тун их итгэлтэй байгаа бөгөөд одооноос ПИАР- аа хийж эхэлсэн ч сөрөг ПИАР нь хавьгүй их давамгайлж байгаа юм. Ямартаа л Өмнөговь сэтгүүлд тус нутгаас төрсөн Монголын мисс Б. Гантогоо гэгч бүсгүй өгсөн ярилцлагадаа, “Намайг хүний нутагт тэмцээнд оролцохоор явж байхад ачаа тээшний мөнгө дутаад онгоцондоо сууж чадах уу, үгүй юү хэмээн сандарч байх үед хаанаас ч юм нэг сайн санаат монгол ах гарч ирээд
(яг л үлгэрт гардаг шидэт дэнлүүнээс гарч ирж хүслийг биелүүлдэг үлэмж биетэн шиг)”Яасан миний дүү? Монголынхоо нэрийг дэлхийд гаргах гэж явааг чинь үнэлээд ах нь чамд тусалъя” хэмээн түнтийсэн том түрийвчнээсээ 500 доллар гаргаж хээвнэг өгчихөөд яваад өгсөн” гэж тэрхүү ярилцлагадаа өгүүлжээ. Хожим нь Б. Гантогоо мисс эх орондоо ирүүт өнөөх сайн санаат “ах”-ыгаа эрэл сурал болсны эцэст олж мэдсэн нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан нутгийн ах Д. Бат-Эрдэнэ байсан хэмээн магтан дуулсан байх юм. Үүнээс үзэхэд сонгуулийн ПИАР хэдийнэ эхэлчихсэн бололтой. Үнэхээр хаа байсан ӨАБНУ-д зорчиж явсан Өмнөговь нутгийн бүсгүй Б. Гантогоо тэртээ гүний хошуунд лугаа адил таарч өгөөмөр гараа сунгасан нь тун сонин санагадана. “Ажнай” Д. Бат-Эрдэнэ юу л хийж манаргаад байна даа.

луйвар


URL:

Сэтгэгдэл бичих