Дуучин Ану охинтой болсоноо албан ёсоор мэдэгдэв
Дуучин Ану буюу Уранхолбоог охинтой болжээ гэх мэдээлэл гараад байсан ч тэрээр энэ мэдээллийг үгүйсгэсээр байсан. Харин Ану саяхан өгсөн ярилцлагадаа ээж болсон тухайгаа дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Б.Түвшинбаяр гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой болсноо өөрийн цахим хуудсандаа мэдэгдэж, хэсэг хугацаанд хамтдаа Бээжинд амьдарч байсан. Тэгвэл дуучин бүсгүй өнгөрсөн зургадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж 3 кг 450 грамм жинтэй охинтой болсон юм байна. Өдгөө охин нь хоёр сартай болжээ.
Хэсэг хугацаанд бөөрөнхий хариулт өгөөд байсан тэрээр хэлэхдээ “Амьдралдаа гарсан энэ том өөрчлөлтийг яагаад олонд дэлгэж, мэдээлээгүй вэ гэхээр эх хүнд үр хүүхдээ хамгаалах, харамлах төрөлхийн зөн совин ч гэх юм уу, сэтгэл байдаг юм байна. Ялангуяа Монгол зан заншил илүү хүчтэй байдаг гэдгийг мэдэрлээ. Охиноо олсон тэр цагаас эхлээд л энэ сэтгэл маань “ажиллаж” өдөр ирэх бүр, охин маань томрох тусам улам ихэссэн. Үр хүүхдээ харамлах, хамгаалах гэдгийг би эх хүн болоод л мэдэрлээ. Энэ зөн совингоос гадна манай гэр бүлийн хүндэлж явдаг номын багш маань “Нялх үрээ олны хэл амнаас хамгаалж, тодорхой хугацааны дараа ярьж хэлээрэй” гэж захиж байсныг ч дагасан юм” гэжээ.
Төрснөөсөө хойш 7 хоногийн дараа ажилдаа орж “Cosmоpolitan” сэтгүүлийн зураг авалтанд орж байсан болохоор хүмүүс түүний төрсөн нь үнэн, худалд эргэлзэж байсан аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: