“Guys”-ийн Лхагва загвар өмсөгч Пүүжээд сэтгэл алдарчээ

Ийм мэдээлэл гадуур  тархах болжээ. Урлагийнхан дунд ч тэдний талаарх жиг жуг газар авсан сурагтай.  Сүүлийн үед олон кино шил шилээ даран гарч байгаа ч Лхагваагийн бичсэн “Амьдрал төсөл” нэртэй кино тэднээс ялгарсан  гэхэд болно. Учир нь залуусын хайр сэтгэл, бүтэлгүйтлийг өгүүлсэн олон кино  байдаг бол түүний найруулсан “Амьдрал төсөл” нэртэй кино 30 орчим, өөрөөр хэлбэл, амьдрал зохиогоод явж буй  залууст тохиолддог бэрхшээлийг  харуулсан байдаг.Зохиолч киногоо найруулж, улмаар гол дүрд нь өөрөө, бас хүүгээ ч  тоглуулсан. Бүхнийг өөрөө хийсэн  тэрбээр харин киноны эмэгтэй гол дүр өдгөөгийн сайхан бүсгүй, загвар өмсөгчдийн оргил нь гэгддэг Д.Пүрэвсүрэнд сэтгэл алдарч өөрийн болгохоор шаргуу хөөцөлдөж эхэлжээ. Гэхдээ загвар өмсөгч бүсгүй ч түүнд муугүй гэдгийг эх сурвалж өгүүлсэн.Залуу хосууд нэг бус удаа хамтдаа байсан нь олны харцанд өртөлгүй өнгөрч чадаагүй  байна.Юутай ч загвар өмсөгч, кино найруулагч хоёрын  “Учиртай” гэсэн яриа хоосон цуурхал биш бололтой


URL: http://www.fact.mn/12354.html

Сэтгэгдэл бичих