БНХАУ дэлхийн том хөрөнгө оруулагчаар тодров
Манай урд хөршийн гадаадын орнууд руу оруулсан хөрөнгө оруулалт нэг жилийн дотор 17.6 хувиар нэмэгдэж 87.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
БНХАУ энэ үзүүлэлтээр дэлхийд гуравт бичигдэх болжээ.
БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар дэлхийн 179 оронд 22 мянган үйлдвэр ажиллаж байна. Тэдгээрээс 80 орчим хувь нь үр ашигтай ажилладаг гэнэ.
Сүүлийн 11 жилийн дотор БНХАУ гадаадад хөрөнгө оруулалт хийх явдал 30 дахин нэмэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Гэхдээ тус улсын гадаад дахь хөрөнгө оруулалт АНУ-аас даруй 10, Англиас гурав дахин бага байгаа юм.
Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: