Хүүхдийн зөрүүд зан буюу миний хайртай бяцхан террорист
Хэрвээ танай хүүхэд гэнэт бусад хүүхэд болон том хүмүүст заналхийлэх, муу зүйл хийх, зөрүүдлэх, ууртай болчихвол түүний энэ занд сөрөг арга хэмжээуурлах, зандрах, зодох авхаа жаахан азнах хэрэгтэй. Харин үүний оронд түүнийг сайтар ажиглаж түүний энэ уур хилэн юунаас гараад байгаа шалтгааныг нь олж тогтоо.
Хүүхдийн зөрүүд зангийн шалтгаан:
Эцэг эхчүүд хүүхдийн зөрүүд зангаас айх хэрэггүй.Тэд гадны ямар нэг зүйлд, нөхцөл байдалд, үйлдэлд хариу үйлдэж байгаад агаад айх зүйл байхгүй. Бидний хэн ч гэсэн ямар нэг хагаралтай нөхцөлд, шудрага бус хандсан нөхцөлд, аюултай нөхцөлд, гомдсон үедээ болон илтээр заналхийлсэн нөхцөлд дургүйцэж ууртай болдог. Ялгаа нь гэвэл том хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж, илэрхийлж чаддаг харин хүүхдэд ийм чадвар хараахан суугаагүй учир өөрийн хүлцэнгүй, дуулгавартай байхын эсрэг зан гаргаж уур гомдлоо илэрхийлдэг. Хүүхэд энэ дургүйцлээ илэрхийлэх хэлбэрийг зөрүүд зан гэж нэрлэж байгаа билээ. Зөрүүд зан гаргах үедээ хүүхэд эцэг эх болон орчин тойрийнхоны нүдээр ямархуу харагдах вэ? гэдгээс огт эмээлгүй өөрийн дургүй байгаагаа илэрхийлдэг. Тэд орилох, уурлах, уйлах, юм шидлэх, газар тэрийж унах гэх мэт янз бүрээр аашилдаг. Эцэг эхэд нь өөрийн хүүхдээ ингэхэд ичгэвтэр, уур хүрэм санагддаг. Ингээд л тэд хүүхдээ хараах, зодох, түлхэх, зандардаг.Үүнээс л эхэлж хүүхдийн зөрүүд зангийн тэмцэл эхэлдэг.
• 3 настайгаас хүүхдийн зөрүүд зан эхэлдэг.Энэ үедээ түүний зөрүүд зангийн хэлбэр нь том хүмүүсийн дарангуйллын эсрэг хандлагатай байдаг.Үүний эсрэг шийтгэл үзүүлэх тусам зөрүүдлэх нь улам ихэсдэг.Ийм үед хүүхэд бүх зүйлийг маш сөргөөр хүлээж авж эхэлдэг. Хэрэв эцэг эх үүнийг тэсвэрлэхгүй бууж өгөх юм бол хүүхэдэд ингэж амжилтанд хүрч болох юм байна гэдэг буруу ойлголт суух ба энэ зан нь удаан хадгалагдах болно.
• 4-5 настай хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг болох ба юу зөв юу буруу болохыг мэдэж эхэлдэг болох ба энэ үеээс эхэлж зөрүүд зан үгүй болж эхэлдэг.
• 5-6 наснаас эхэлж хүүхдийн дургүйцлийн хэлбэр нь том хүнийхтэй төстэй болох ба ихэвчлэн бусад хүмүүстэй харьцах харцаанаас шалтгаалсан хэлбэртэй болдог.
Зарим нэг хүүхдийн зөрүүд зангийн шалтгаан:
- Анхаарал татах гэсэн хэлбэр
Хэрэв хүүхэд эцэг эхийнхээ зүгээс ямар нэг хайр, халамж, зөөлөн сэтгэл мэдэрэхгүй байвал хүүхэд ямар нэг хэлбэрээр тэдний анхаарлыг татахыг мөрөөдөж эхэлдэг.Үүнээс гадна энэ хэлбэрийн зөрүүдлэх зан нь эцэг эхийнхээ өөрт нь үнэхээр хайртай эсхийг шалгах арга ч байдаг.Тэд эцэг эхээ түүнийг байгаагаарбүх сайн муу,алдаа дутагдалтай нь нь хайрлахыг хүсдэг.Харин ихэвчлэн эцэг эхийнхэн нь хайр ямар нэг шүүж дүгнэсэн шинжтэй байдаг. Жнь:
- Чи өнөөдөр сайн байсан, Ийм байвал чинь би чамд хайртай.
- Чи өнөөдөр Батаатай зодолдсон тиймээс би чамд хайргүй гэх мэт.
Эцэг эхдээ гомдсон хэлбэр:
Хүүхдүүд өөрийн эцэг эхдээ гомдсон гомдлоо илэрхийлж хэлэх чадваргүй байдаг иймээс тэд янз бүрээр уурлаж, зөрүүдлэж эхэлдэг. Ийм тохиолдолын шинжүүд янз бүрийн үүдэлтэй байдаг.
Жнь: Дүүтэй болох, Эцэг эхийн харилцаа муудах, Салах, Тааламжгүй хамаатан садан гэрт ирэх, Эцэг эхээсээ холдох, Амлалтаа биелүүлэгүй үед, Шудрага бус шийтгэл амсах үед г.м
- Өөртөө үл итгэсэн хэлбэр:
Хаяа хүүхдүүд өөрийгөө хэнд ч хэрэггүй, юу ч чадахгүй юм шиг санагдах үе байдаг. Ийм үед тэд бас зөрүүд зан гаргаж үүнийгээ илэрхийлдэг.Энэ хэлбэрийн үед өөрийгөө хамгаалсан хэлбэрийн зөрүүд зан гаргадаг. Хүүхэд болгон нэг бус удаа өөрийн дургүйцлээ илэрхийлдэг.Гэхдээ энэ дургүйцлийг нь ямар ч сэтгэлийн шарх үлдээлгүй ул мөргүй алга болгох нь зөвхөн эцэг эхчүүдээс шалтгаалдаг.
Хүүхдийн зөрүүд занг юу дэвэргэдэг вэ?
Хүн бага насандаа орчин тойронтойгоо танилцах гол арга нь ямар нэг зүйлийг туршиж үзэх, даган дуурайх юм. Хүүхэд бүр өөрийн эцэг эхийг яг дууриахыг хүсдэг. Хэрвээ та түүнлүү хашгирах, хараах, цохих юм бол тэр таны энэ үйлдлийн эсрэг тань шиг хариу үйлдлийг өөрийн чадах, хүч хүрэх хэмжээнд үзүүлдэг. Хэрэв та хашгирах юм бол урдаас чинь адилхан хашгираж хариу өгнө гэсэн үг. Хэрэв та цохих юм бол хариу үйлдэл болгож бас таныг цохидог.
Харин та хатуу шийтгэх юм бол хүүхэд эцэг эхийнхээ дэргэд өөрийн уур хилэнгээ, гомдолоо нууж, дардаг зан сурдаг. Гэхдээ дараа нь энэ уур хилэнгээ, гомдолоо бусад нөхцөл байдал болон өөр хүмүүст гаргадаг.Өөрөөр хэлбэл тэр дараа элсэн дээр эсвэл тоглоомын талбайд тоглож байхдаа өөрөөсөө сул дорой нэгнийг өөрөөсөө жижиг хүүхдийг дээрэлхэдэг.
Эцэг эхчүүдийн арга мухардсан байдал, буулт хийх, өсгөн хүмүүжүүлэх хил хязгаар, байнгын дэргэд нь байж байж чадахгүй гэх мэт шалтгаанаас үүдэн хүүхэд хүнд хэлбэрийн хянахийн арга үгүй зөрүүдлэлтйин хэлбэрт хүргэж болох юм. Иймээс эцэг эхчүүд өөрсдийн шаардлага болон хоригдоо баттай зогсох нь их чухал юм.Эс бөгөөс хүүхдүүд таны сул талыг ашиглах болно.
Хэрэв ямар нэг хориг хэлэх бол дарах мэтийн хувилбарыг хэрэглэх хэрэгтэй
Жнь:-АавЭэж нь чамд хайртай гэхдээ чи шүдэнзээр тоглож болохгүй гэх мэт.
Хүүхдэд эхлээд өөрт нь хайртай гэдгийг хэлснээр хүүхэд энэ зүйлийг хийхгүй байх нь аав ээждээ хайртайгаа харуулах хэлбэр гэдгийн илрэл гэж ойлгох болно.
Эцэг эхчүүдэд өгөх зарим зөвөлгөө:
- Аль болох эхлээд тэр зөрүүдлээд байгаагийн шалтгаан юу болох талаар олж мэдэхийг хичээ.
- Хүүхдээ яг тэр байгаагаар нь хүлээн ав. Ямар нэг дутагдалыг нь битгий муучил.
- Тэдэнд хайртай гэдгээ аль болох их илэрхийлж хэлж бай.
- Түүний сэтгэл санааны талаар түүнтэй ярилцаж бай.Тэдэнд хүмүүс заримдаа уурлаж,гомдоод үзэн яддаг гээд энэ нь хэвийн зүйл юм гэдгийг тайлбарлаж ойлгуул.Тэдэнд бусад биет болон хүмүүст ямар нэг муу зүйл хийлгүйгээр өөрийн уур, гомдлоо гаргахыг зааж өг.
Уур гомдолоо дарах зарим нэг арга:
- Уур хилэнгийн дэр
Дэр эсвэл хивс эсвэл боксын мишок ашигласан ч болно.Тэдэнд хэрэв тэр хэн нэгэнд маш их уурлаад зодолдохыг хүвэл нь чи үүнийг цохиж болно гээд дэрээ өг.Ингээд түүнд тэр дэрийг цохисоноор уур, гомдлоо энэ дэрэнд өгж байгаа юм гэж тайлбарлаж өг
- Халаасандах цаас
Хэрэв хүүхэд чинь уурлаж гомдоод, эсвэл зодоон цохион хийх гээд байдаг бол дараагийн удаа ийм үед хэрэв хэн нэгэнд гомдсон үедээ халаасандаа цаас авж яваад түүнийгээ гаргаж ирээд юу ч үгүй ур эсвэл газар хаяад гишэглэж болно гэж зөвлө.
URL: