“Нэхэмжлэгчгүй хэрэг” гэгчийн цаана юу нуугдана вэ?

Монгол дахь 20-р зууны эцэг луйвар

        “Нэхэмжлэгчгүй хэрэг” гэдгийн цаана хэн нэг этгээдийн идэж завших хувийн сонирхол нуугдаж байгаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрмаа “Казиногийн хэрэг бол нэхэмжлэгчгүй хэрэг” гэж хүчийг нь сулруулах оролдлого хийсэн. Гэтэл төрийн Сэргээн босголт банкыг зориуд дампууруулсан хэргийн нэхэмжлэгч ТӨХ-ны ажилтан “СББ-ны хэрэг бараг хохиролгүй хэрэг” гэж нэхэмжлэгч нартай хуйвалдаж завшигч болохоо харуулсан билээ.

Хэрвээ олны эрх ашигт хохирол учруулсан тодорхой эзэнгүй хэрэг байвал Улсын прокурор нэхэмжлэгч болдог юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувьцааг Оросын нэг хувийн компани худалдаж авсныг ОХУ-ын прокурор “Танай компанийн худалдан авсан хувьцаа төрийн өмч, төрийн өмнөөс бид нэхэмжилж байна” гээд буцаагаад авсан байдаг.

Гэтэл Оросын талд “Эрдэнэт”-ийн хувьцаагаа хямдхан өгнө шүү гэж бичиг илгээж байгаад Ерөнхий сайд нь огцорч байсан гашуун үнэн Монголд л гарч байв.

Үргэлжлэл бий…

Монгол дахь авлигын үнэн түүх номноос…


URL:

Сэтгэгдэл бичих