Тарваганы мах, арьс хөдөө орон нутгаас тээвэрлэн ирж буй хууль зөрчиж байгаа иргэн, аж ахуй нэгжийн анхааралд

boohoНийслэлийн Засаг даргын 2013 оны А/694 тоот “Хүн, малын гоц халдварт    тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх  тухай” захирамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Хүнс, Хөдөө аж ахуй, Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн  мал, амьтан  хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хоринхоёрын авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Ховд аймгийн Жаргалант сумаас хот хоорондын зорчигч тээврийн “Ач буян” ХХК-ний жолооч Б.Ганболд ХОҮ26-49 PAZ автобусаар тарваганы түүхий мах нэг ширхэгийг тээвэрлэсэн, 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өглөөний  10 цаг  10  минутанд  Хорин-хоёрын авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Архангай аймгийн Эрдэнэ-мандал сумын иргэн Д.Мөнхцэцэг УНХ12-12 микроавтобусаар 5 ширхэг, тарваганы арьстай нь хөлдөөсөн мах авч орохыг завдсан,  2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өглөө 08 цаг15 минутанд Хорин  хоёрын  товчоогоор “Ач буян” ХХК-ний УНТ 82-90 ПАЗ автобусаар зорчиж явсан зорчигч М.Минжигмаа /Оршин суугаа хаяг Сонгинохайрхан дүүрийн 21 дүгээр хороо, Зээлийн 1А-13 тоот/ Өвөрхангай аймгийн Нарийнтээлээс хүнээс худалдаж авсан гэх мэдээлэл өгч, авч явсан ачаанд үзлэг хийхэд 1 ширхэг тарваганы  чанасан мах авч орохыг завдсан зөрчил илрүүлж, захиргааны шийтгэл ногдуулж, холбогдох газруудад  дахин  шалгуулахаар  шилжүүлж  ажиллалаа.

Дээрх  зөрчилтэй  холбоотой  мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газар 310005, 105, НМХГ-ын ХХААҮҮХХ-ийн 88095062, 93046695 утсаар  холбогдож  мэдээлэл өгөх  шаардлагатай  байна.

Хэрэв иргэн, аж ахуй  нэгж тарваганы мах,  түүхий  эд,  хууль  тогтоомж  зөрчин агнаж худалдан , худалдан авсан, тээвэрлэсэн  бол “Ан,агнуурын тухай”  хуульд  зааснаар  захиргааны  арга  хэмжээ  авна.  Давтан  үйлдвэл  “ЭРҮҮГИЙН  ХАРИУЦЛАГА”  хүлээлгэх  болно.


URL:

Сэтгэгдэл бичих