Нийслэлийн Мэргэжлийн хяналтын төв лабораториос зөвлөж байна

labratori

Клостридиум Ботулинум

Клостридиум ботулинум нь толбон ягаан өнгөтэй харагддаг.

1896 онд нээсэн. Грам сөрөг, ташуур хэлбэртэй, дотор хор ялгаруулдаг.

Тодорхойлолт – хүний хиамдал өвчин нь Clostridium botulinum бичил биетний хороор үүсгэгддэг, түгээмэл биш ч ноцтой өвчин юм.

 

Үүсгэгч –хүнсээр дамжин халдварлах ботулизмын өвчин үүсгэгч нь Clostridium botulinum зүйлийн анаэроб бактерийн токсин юм. Хэдхэн нанограм токсин өвчин үүсгэхэд хангалттай. Хүний ботулизмын ихэнх тохиолдол А, B, E, ховор тохиолдолд F шинж тэмдэгтэй байна. G шинж тэмдэг үүсгэгч нь гэдэсний арчдас болон хөрснөөс илэрдэг ч өвчин үүсэх шалтгаан одоо хүртэл тодорхой бус байна. Е хэв шинж ихэвчлэн загас болон усны хөхтөн амьтдын мах хэрэглэснээр халдварлана. Уураг задлах хэв шинж (A, B, F), уураг задалдаггүй (E, зарим B болон F) хэвшинжүүд. Усанд үржиж олшрох идэвх, температур, хүчиллэг чанар, давсны найрлага нь адилгүй.

Шинж  тэмдэг:

Эрт илрэх  шинж тэмдэгт  дотор муухайрах, ядрах, сульдах, толгой эргэх цаашид нүд бүрэлзэх, ам хатах, ярихад бэрхшээлтэй болох, бөөлжих, суулгах,гэдэс түгжрэх, гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрдэг байна. Хүзүү болон гарын булчин, амьсгалын булчин болон биеийн доод мөчдийн булчингууд суларна. Амьсгалын булчинд саажилт үүссэнтэй холбоотой амьсгалахад бэрхшээлтэй болдог. Халууралт байхгүй.  

Ботулизмын нянгийн халдвараар бохирлогдсон хүнс хэрэглэснээс 12-36 цагийн дараа шинж тэмдэг илэрдэг, /дээд тал нь 4 цагаас 8 өдөр хүртэл/. Ботулизмын өвчлөл ховор боловч нас баралт өндөртэй. АНУ-д эндэх зэрэг нийт тохиолдлын 5-10% байна. Эдгэрэх үйл явц хэдэн сар үргэлжилнэ.

Оношлогоо, эмчилгээ:

Ботулизмын хорыг ийлдэс, өтгөн эсвэл бохирлогдсон хүнсэнд нь илрүүлнэ. Мөн нянгийн өсгөвөрийг цус, өтгөнд хийнэ. Зарим хүндэрсэн тохиолдолд өвчтөнд Гиллен Баррийн хамшинж болон миастени үүсдэг.

Хорны эсрэг ерөндгийг эмнэлзүйгээр оношилсоны дараагаар хэрэглэх ба эрт хэрэглэх нь нас баралтаас сэргийлнэ. Хүндэрсэн тохиолдолд хиймэл амьсгалыг 7 хоногоос хэдэн сар хүртэл хийнэ. Антибиотик эмчилгээ шаардлагагүй, шархны үед хэрэглэж болно. Вакцин бий боловч ховор тохиолддог өвчин учраас хэрэглэхэд үр дүн багатай, сөрөг нөлөөтэй байна.

 Урьдчилан сэргийлэх:

Уг халдвараас сэргийлэхийн тулд хамгийн сайн туршлага бол хүнс бэлдэх, хадгалах, лаазлах, даршлах үедээ эрүүл ахуйг дээд зэргээр сахиж, өндөр халуун хэмд ариутгах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах шаардлага хангасан аргачлал (нэн тэргүүнд хадгалалт), лаазалсан болон дулаанаар идэвхгүйжүүлсэн зэрэг олон хүнсний бүтээгдэхүүн дээр бактерийн спорыг идэвхгүйжүүлэх, бактерийн хөгжлийг дарангуйлах арга хэмжээ авах шаардлагатай. Үйлдвэрлэлийн ариутгалын арга (вакум савлагдсан, халуунд утсан бүтээгдэхүүнүүд) нь бүх спорыг идэвхгүйжүүлэхэд хангалтгүй тул бактери хөгжиж токсин ялгаруулахаас урьдчилан сэргийлэх аргыг мөн хэрэглэх шаардлагатай. Токсин агаар дуслын замаар дамжиж буй нь тодорхой болбол өвчтөний өмссөн хувцас хэрэгслийг сайтар савандаж угаах хүртэл пластик уутанд цуглуулж хадгална. Өвчтөн зааврын дагуу шүршүүрт орох шаардлагатай.


URL:

Сэтгэгдэл бичих