Хэлмэгдүүлэлтийн 230 хэргийг шийдвэрлэжээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн 6900 хэрэг Тагнуулын ерөнхий газарт бүртгэлтэй байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 230 хэргийг шийдвэрлэжээ.

Хэргийг шийдвэрлэхэд таталган бичиг болон орос хэл дээр бичигдсэн материалуудыг хянахад бэрхшээлтэй байдаг гэнэ. Өмнөх жилүүдэд 6100 орчим хэргийг шийдвэрлэсэн учраас одоо 600 хэрэг үлджээ.

Хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлын дүнд нийт 31 мянган хүний нэр төрийг сэргээжээ. Харин УИХ-аас 1998 онд батлагдсан цагаатгалын хууль хэрэгжиж эхэлснээс өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 17584 хүнд 16 тэрбум 326 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгожээ.

Энэ оны эхний найман сарын байдлаар орон даяар амьд сэрүүн байгаа 60 орчим хүн, цаазлуулсан хэлмэгдэгчийн 90 эхнэр, нөхөр, үр хүүхэд нь 1700 орчим хүн байгаа гэсэн судалгаа байна.

Б.Энх

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих