Ажилласан жилийг нөхөн тооцох хугацаа ирэх сард дуусна

600388a87df620a7bigАжилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт аравдугаар сарын 1-нд дуусна.

Тус хуулийн хэрэгжилт наймдугаар сарын 1-нд дуусах байсан ч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хугацааг нь сунгасан юм.

Учир нь долдугаар сарын 30 гэхэд 260 мянган хүн л ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн байжээ. Иймээс хугацааг хоёр сараар сунгасан байна.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгахгүй гэнэ. Мөн энэ оны наймдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс тооцох юм байна.

Улмаар Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсч байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих