Г.Эрдэнэтунгалаг солонгосоор дуулна
Дуучин Г.Эрдэнэтунгалаг удахгүй уран бүтээлийн тэсрэлт хийх гэнэ.
Тэрээр нэгэн үе хит болоод байсан “Цахилж яваа гөрөөс” киноны дуу болох “Дуулж л явахаас даа” уран бүтээлээ солонгос хэл дээр бичүүлжээ.
Дууныхаа үг, утга санааг солонгос хэлний орчуулагч нартай хамтран гаргаж байгаа юм.
Мөн өөрөө ч багагүй хэлний мэдлэгтэй болжээ. Энэхүү дуугаа солонгосоор дуулсан нь түүний Азид нэрээ гаргах эхний алхам болох гэнэ.
URL: