Саудын Араб анх удаа кино бүтээх гэж байна
Саудын Араб нэг ч кино бүтээгээгүй орны тоонд багтдаг юм байна. Энэ нь тухайн улсын ёс заншилтай холбоотой аж. Тус улсад эмэгтэй хүний нийгмийн оролцоо бага, хүссэн бүхнээ хийх эрх хязгаарлагдмал байдаг. Харин Хайфа Ал Мансоур охин энэ бүхнийг эрс эвдэж, Саудын Арабын анхны кинонд тоглох шийдвэр гаргасан байна.
Уг кино “Ваджда охин” нэртэй бөгөөд кино зохиол нь Саудын Араб болон Исламын консерватив нийгэмд тэсрэлт хийж чадна гэж Хайфаа ярьжээ.
Египетэд утга зохиолын мэргэжлээр төгссөн, уран сайхны удирдаач залуу тус киног бүтээнэ гэж эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн Германы жүжигчид оролцон тоглож, хөрөнгө оруулалт хийж байгаа аж.
Г.Ариунцацрал
URL: