Ли Кечян “Финансиал Таймс ” сонинд өгүүлэл нийтлэв
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян 9-нд Их Британи “Финансиал Таймс ” сонинд “Хятад улс дэлхийд тасралтгүй хөгжлийн дохиог өгөх болно” өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд, Хятад улс эдийн засгийн урт хугацааны тасралтгүй хөгжлөө хадгалж, гадаадад нээлттэй байх бодлогыг тасралгүй хэрэгжүүлэх болно гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, олон улсын санхүүгийн хямралын дараах 5 жилд дэлхийн эдийн засаг ажмаар өсөж байгаа хэдий ч олон орнууд мөн шинэ сорилттой учраад байна. Энэ долоо хоногт Хятадын Да Лянь хотод болсон Давосын чуулга уулзалт дэлхийн анхаарлын төвд байж, эндээс Хятадын засгийн газрын бодлого, эргэлтийн зангилаа үедээ байгаа Хятадын эдийн засгийн хүчийг харахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс хөгжиж буй орон хэвээр, нэн олон үүрэг болон сорилттой. Хятад улсын хүч дээшлэх тусам олон улсад хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж, олон орнуудтай хамтаар дэлхийн энх тайван болон хөгжлийг ахиулахад хүчин зүтгэх болно. Дэлхийн эдийн засгийн цаашдын эрчимтэй хөгжилд итгэлтэй байна гэсэн байна.
china radio
URL: