Г.Алтантүрүү айлд хонохоо больж Алтантүрүүтэйгээ аниа нартай зугаацах болжээ

25 дугаар суваг телевизээр таван жилийн өмнөөс “Танайд хоноё” нэвтрүүлэг гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, хөтлөгч Г.Алтантүрүү гэх залууг танихгүй хүнгүй болсон.  Харин тэрээр энэ нэвтрүүлгээ орхисоноос хойш “бор дарсанд оржээ” гэсэн яриа ч олны анхаарлыг татаж амжсан юм. Хэсэг хугацаанд сураг алдарсан залууг хаана, юу хийж байгааг сонирхох хүмүүс ч нэлээдгүй байдаг. Тэгвэл түүний “бор дарсанд орсон” гэх яриа оргүй биш бололтой. Г.Алтантүрүү айлд хонохоо больж анай нартай бас Алтантүрүүтэйгээ найзлах болсон гэнэ. Саяхан хороололд байрлах “Flamingo” клубт тэрээр үдшийг өнгөрөөхдөө өөрөөсөө насаар олон эгч гэж харагдахаар хэдэн бүсгүйтэй сууж ганц хоёр шил Алтантүрүү “мултлаад” бүжгийн талбайд гарч хэд “намирчихаад” гараад явсан байна. Тус клубт түүнийг харсан хүмүүс “энэ хөөрхий айлд хонохоо болиод аниа нартай зугаацах болжээ” гэж шивэр авир хийсэн гэнэ шүү.

Н.Зол


URL: http://www.fact.mn/12330.html

Сэтгэгдэл бичих