Galaxy Note 3-ын тухай
Том дэлгэцтэй утасны хоббитой хүмүүсийн тэсэн ядан хүлээж байсан загвар гэдэг нь ойлгомжтой. 5.7 инч, 1080p Super AMOLED дэлгэц, 386ppi хэмжээстэй нь өмнөх загваруудаас давж гарсан байна.
Илүү тунгалаг, аль ч өнцгөөс харсанөнгөний хугарал үүсэхгүй байхаар зохион бүтээгдсэн ажээ. 151.2 x 79.2 x 8.3мм хэмжээтэй, өмнөх загвараасаа 1.3мм-ээр “турсан” байна.
Дэлгэцийн өргөн хэвээрээ, харин бага зэрэг өндөр болгон илүү талбай гаргаж өгчээ. 2.3GHz Snapdragon 800 болон 1.9GHz Exynos Octa-core SoC chipset хувилбаруудтай, 13MP хойд, 2МР урд камер, 3gb RAM, 32gb-64gb багтаамж бүхий дотоод дисктэй. MicroSD дэмжиж, Bluetooth 4.0-той болжээ.
Арын таглаа нь пластик бус арьсан гадаргуутай болсон нь гарт барихад эвтэйхэн болгож өгсөн аж. Хэд хэдэн софтвэйр сайжруулалтууд хийгдэж, Андройд 4.3 суугдаж ирэх юм байна. 9 сарын 25-нд 140 гаруй оронд худалдаалагдаж эхлэх бөгөөд одоогоор хэдээр зарагдах нь тодорхойгүй. Гэвч тун удахгүй ил болох бизээ.
/Facebook: Store.gadget /
URL: