Ким Жон Ун улсынхаа шинжлэх ухааны төвд зочлов
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан тус улсын тэргүүн Ким Жон Ун шинээр байгуулагдсан шинжлэх ухааны төвд зочилжээ.
Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг Ким Жон Уныг шинжлэх ухааны төвд зочилсон тухай есдүгээр сарын 9-ний баярын өдөр мэдээлсэн Умард Солонгосын тэргүүн чухам хэдний өдөр зочилсон талаар тодорхой мэдээлэл хэвлэлүүдээр гарсангүй.
БНАСАУ-ын тэргүүн саяхан баригдсан шинжлэх ухааны хотхоноор зочлохдоо ”Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын түвшнийг дээшлүүлэн, манай орны хүчирхэг байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа инженер, эрдэмтэддээ бид гар татахгүй” хэмээжээ.
Түүний үзэж танилцсан, ясли, хүүхдийн цэцэрлэг, бага болон ахлах сургууль, хоолны газар, дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэн бүхий шинжлэх ухааны хотхонд мянга гаруй гэр бүл амьдрах юм байна.
Б.Ананд /gogo.mn/
URL: