Эрчүүдээ, толинд ойртоод сайн нүүрээ ажиглаарай

face-beardЭрчүүдийн ихэнх хувь нь нүүрээ арчлах талаар мэдлэг дутмаг байдаг. Хүний арьсны өнгө хэрэглэж буй хоол тэжээлийн найрлага, хооллох дэглэмээс хамаарах нь бас олонтаа. Мөн сэтгэл санааны хямрал, өвчин эмгэгийн үед арьсны өнгө өөрчлөгдөх болно. Эрчүүдэд зөвлөхөд:
-Нүүрнийхээ өнгө хуурай, тослог, холимог, хэвийн арьсны аль болохыг сайтар мэдэх нь чухал. Мэргэжлийн гоо сайханчаас зөвлөгөө ав. Үүний үндсэн дээр тохирох арчилгаа хийнэ.
-Батгыг дур мэдэн шахахгүй байх. Үүнээс болж арьссорвижих, нүхжих явдал их түгээмэл байдаг.
-Тамхи татсанаас, хоолны зөв дэглэм баримталдаггүйгээс батга гарсан байж болно. Тэгвэл гэрийн нөхцөлд утаж цэвэрлэж болох ч хэрэглэж байгаа сав, алчуур, rap хумсны ариун цэврийг дээд зэргээр сахих нь чухал. Ууранд зөөлөрсөн арьсны батгыг шахахад хялбар. Батга шахсаны дараа бүрхэвч хэрэглэ.
-Нүүрний арьсыг үргэлж савантай усаар угаах нь хуурайших, үрчлээ суух, сэвхтэхэд нөлөөлдөг тул нүүр арчигч шингэнүүдээр байнга цэвэрлээрэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих