Обамагийн засгийн газар Сирид цохилт өгөхийг үргэлжлэн ятгаж байна

sir.2-630x354Сирид цэргийн цохилт өгөхийг Америкийн иргэд дэмжихгүй байгаагаас Обамагийн засгийн газрын хүсэлтийг Конгрессаар батлахад саад учирч байна. Хүмүүсийн дэмжлэгийг авахын тулд Обама энэ долоо хоногт дахин үг хэлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Олон улсын хамтын нийгэмлэг мөн Сирийн хямралын асуудлаар үргэлжлэн хүчээ сорьж байна.

Обама 9-ний өдөр Америкийн 6 гол телевизэд ярилцлага өгч, Сири химийн зэвсэг хэрэглэсний хариуд цэргийн цохилт өгөх талаар танилцуулах бөгөөд арга хэмжээний цар хүрээ ба цаг хугацаа нь хязгаартай , явган цэрэг илгээхгүй тул Ирак ба Афганистаны дайны хуучин замаар явахгүй гэдгийг амлах юм байна.

Харин Францын Засгийн газар Сирийн асуудалд НҮБ-ын шинжээчдийн багийн шалгалтын дүнг хүлээх бөгөөд эцсийн бүлэгт улс төрийн аргаар зохицуулахыг хүсэж байна гэж илэрхийлэв.

Германы канцлер 8-ны өдөр хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэхийг Герман дэмжиж байна гэжээ.

\Урьхан\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих