Энэ мөнгө биш үү ?!

Манайхан мөнгөгүй л гэнэ. Би гайхаад байдаг юм. Тэгээд зөвхөн 2003-2012 онуудад нээгдээд шинээр байгуулагдсан уурхай, уулын үйлдвэрүүдийн жагсаалтыг нийтэлж байна. Албан ёсны юм шүү !!!

Албан ёсныхоос гадуур бол “үй түм” бий. Тэрийг хэлбэл “шоронд” орно. Тэгээд яахаараа мөнгөгүй байдаг юм ?!, бүгдээрээ гадаадын болчихсон юм уу ?!, бүгдээрэнд гадаадын хөрөнгө оруулах уу ?!, бүгдэд нь хөрөнгө оруулбал Монгол үлдэх үү ?! гэж л асууж байгаа юм. Харин элдэв хангайн асуултаа надаас биш, төр засгаасаа асуугаарай. Ингээд миний “зохиосон” биш, албан ёсны жагсаалт…
1. Овоот Толгойн нүүрсний уурхай. Өмнөговь. Гурвансайхан. 1-5,0 сая тонн нүүрс
2. Нарийн Сухайтын нүүрсний уурхай. Өмнөговь. Гурвантэс. 1-3,0 сая тонн нүүрс
3. Баянголын төмрийн үйлдвэр. Сэлэнгэ. Ерөө. 3,0 сая тн хүдэр, 2,0 сая тн төмрийн баяжмал.
4. Тамирын голын төмрийн үйлдвэр. Архангай. Түвшрүүлэх. 600.000 тн төмрийн хүдэр.
5. Олон Овоотын алтны уурхай. Өмнөговь. Мандал-Овоо. 1,5 сая тн хүдэр, 720,000 тн боловсруулалт.
6. Өвөрбаянгийн молебдений хүдрийн үйлдвэр. Сүхбаатар. Эрдэнэцагаан. 60 мянган тн хүдэр.
7. Баянцогтын нүүрсний ил уурхай. Сүхбаатар. Эрдэнэцагаан.
8. Таяннуурын төмрийн үйлдвэр. Говь-Алтай. Цээл. 1,5 сая төмрийн хүдэр.
9. Баргилт-Овоогийн төмрийн үйлдвэр. Хэнтий. Дархан. 500.000 тн төмрийн баяжмал.
10. Тал булаг- 1 нүүрсний уурхай. Сүхбаатар. Сүхбаатар. 50 мянган тн нүүрс.
11. Айргийн жоншны үйлдвэр. Дорноговь. Хатанбулаг. Өндөр агуулгатай 20 мянган тн жонш.
12. Бүргэдтолгойн холимог металлын далд уурхай. Дорнод Чойбалсан. 90 мянган тн хүдэр.
13. Элстэйн төмрийн хүдрийн уурхай. Дорноговь. Хатанбулаг. 1,6 сая тн хүдэр.
14. Ухаа худагийн нүүрсний уурхай. Өмнөговь. Цогтцэций. 10 сая тн нүүрс.
15. Дугатын хярын дайрганы орд. Өмнөговь. Ханбогд. 100.000 м.
16. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн технологийн шинэчлэл.
17. Баргилтын уурхай. Өмнөговь. Гурвантэс. 2600 тн баргилт.
18. Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай. Сэлэнгэ. Хүдэр. 700.000 тн 13 төрлийн баяжмал.
19. Зээгтийн нүүрсний уурхай. Говь-Алтай. Чандмань. 5000 тн нүүрс.
20. Хотгорын нүүрсний уурхай. Баянхонгор. Шинэжинст. 500.000 тн нүүрс.
21. Аврантын цагаан тугалганы уурхай. Төв. Эрдэнэ.
22. Халивын элсний карьер. Өмнөговь. Жилд 19,9-159,2 мянган тн элс.
23. Хөөтийн хүрэн нүүрсний уурхай. Дорнод. Матад. 1,0 сая тн хүрэн нүүрс.
24. Жоншны баяжуулах үйлдвэр. Дорноговь. Даланжаргалан. 18 мянган тн хүдэр.
25. Холимог металлын уурхай болон баяжуулах үйлдвэр. Дорнод. Дашбалбар. 900.000 тн хүдэр баяжуулж, 16,1 мянган тн цайр, 32,6 мянган тн хар тугалганы баяжмал.
26. Зүүн цагааны хошууны төмрийн үйлдвэр. Төв. Баянжаргалан. 500.000 тн хүдэр, 350.000 тн баяжмал.
27. Эрвэй хошууны төмрийн үйлдвэр. Сүхбаатар. Сүхбаатар. 556 мянган тн хүдэр.
28. Эмульсийн тэсрэх бодисийн үйлдвэр. Налайх. 7000 тн тэсрэх бодис.
29. Эрдэнэбулагийн уурхай. Өмнөговь. Хүрмэн. 200.000 тн.
30. Баруундалангийн уурхай. Дорноговь. Даланжаргалан. 200.000 тонн нүүрс.
31. Нарантолгойн алтны ил ба далд уурхай. Төв. Жаргалант. 81 мянган тн хүдэр.
32. Худгийн амны алтны уурхай. Хэнтий. Мөрөн.
33. Худаг байшинтийн төмрийн уурхай. Булган. Бүрэгхангай. 300.000 тн хүдэр.
34. Хар ямаатын алтны уурхай. Дархан-Уул. Шарын гол. 30 кг алт.
35. Дөрвөлжингийн төмрийн уурхай, баяжуулах үйлдвэр. Хэнтий. Дархан. 350.000 тн хүдэр.
36. Хөшөөтийн уурхай. Ховд. Дарви. 8,0 сая тн нүүрс.
37. Алтанбулагийн барилгын чулууны үйлдвэр. Төв. Алтанбулаг. 22,6 мянган м куб барилгын чулуу.
38. Бигэрийн алтны уурхай. Гов-Алтай. Бигэр. 186,5 мянган тн элс.
39. Ханхонгорын нүүрсний уурхай. Өмнөговь. Ханхонгор. 1 сая тн нүүрс.
40. Чулуутын зүүн салааны жоншны үйлдвэр. Төв. Баянцагаан. 35-37 мянган тн жонш.
41. Ногоон толгойн шаврын орд. Налайх. 387,5 мянган метр куб шавар, 8 сая ш тоосго.
42. Баян-Уул-3. Налайх. 65,5 мянган метр куб шавар, 2,5 сая ш тоосго.
43. Налайх хэсэг. Налайх. 114-133,0 мянган тн шавар, 3-3,5 сая ш тоосго.
44. Зүүн Төмөртэйн цайр төмрийн уурхай. Дундговь. Говь-Угтаал. 911,1 мянган тн цайр, 514,1 мянган тн төмрийн хүдэр, бусад металл 170 мянган тн.
45. Төмрийн уурхай. Дундговь. Эрдэнэдалай. 300.000 тн хүдэр.
46. Хужханы цагаан тугалга, гянтболдын уурхай. Хэнтий. Цэнхэрмандал. 100.000 тн хам баяжмал.
47. Хүдрийн биет-17 уурхай. Хэнтий. Дархан. 10 мянган тн.
48. Цагаандэлийн жоншны уурхай. Дундговь. Айраг. 10 мянган тн.
49. Жонш баяжуулах үйлдвэр. Багануур дүүрэг. 25 мянган тн.
50. Шаамарын шаврын орд. Сэлэнгэ. Шаамар. 6 сая ш тоосго.
51. Төмрийн хүдрийн уурхай. Дорноговь. Хатанбулаг. 1 сая тн хүдэр.
52. Галшарын жоншны уурхай. Хэнтий. Галшар.
53. Жоншны уурхай. Дорноговь. Иххэт. 20 мянган тн.
54. Жоншны уурхай. Дорноговь. Иххэт. 25 мянган тн.
55. Жоншны уурхай. Дорноговь. Иххэт. 26 мянган тн.
56. Бужгар -2 жоншны уурхай. Дорноговь. Айраг. 25 мянган тн.
57. Ястын жоншны уурхай. Дундговь. Баянжаргалан. 20-30 мянган тн.
58. Ухаа худагийн баяжуулах үйлдвэр. 5 сая тонн угаасан нүүрс.
59. Хөвсгөлийн нүүрс. Дорноговь. Хөвсгөл сум. 1 сая тн.
Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих