Таны бичсэн жиргээнүүд сэтгэл санааы төлвийг тань илчилнэ
Британы эрдэмтэд твиттер ашиглан улс орны хүмүүсийн сэтгэл санааны байдлыг дүрслэх боломжтой програм зохион бүтээсэн хэмээн мэдээллээ.
Emotive хэмээн нэрлэгдсэн энэхүү програм нь social networking сайтууд дээрх контентуудыг ашиглан тухайн бичсэн хүнийх нь сэтгэл санааны төлөв байдлыг тодорхойлох юм байна. Эрдэмтдийн мэдээлж байгаагаар Emotive гэх энэхүү програм нь секундэд 2000 хүртэлх жиргээнд анализ хийн шалгаж, хүний сэтгэл хөдлөлийн найман төлөвт ангилан харуулж чадах аж. Энэхүү програмыг ашиглан олон нийтийн дундах үймээн самууныг намжаах боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.
Дэлхий даяар 500 сая гаруй хүн твиттерийг ашиглан хоногт 340 сая жиргээ бичдэг гэсэн судалгаа байна.
Програмыг зохион бүтээсэн багийнхны хэлснээр уг програмыг ашиглан уур хилэн, ой гутал, айдас, баяр хөөр, уйтгар гуниг, гэнэтийн баяр, ичгүүр, эргэлзээ зэрэг хүний сэтгэл хөдлөлийн төлвүүдийг жиргээний бичлэгүүдээс тайлах боломжтой гэнэ. Emotive программийн тусламжтайгаар тухайн газар нутгийн олон нийтийн сэтгэл санааны байдалд дүгнэлт хийж ямар нэгэн гэмт хэргийн сэдэлт, олон нийтийн аюулгүй байдалд заналхийсэн үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой хэмээн эрдэмтэд мэдэгджээ. Одоогийн байдлаар энэхүү системийг Их Британы твитүүдийг анализ хийхэд ашиглаж байгаа бөгөөд хялбархнаар хүчин чадлыг нь өсгөн дэлхийн хэмжээнд твитүүдийг хянах боломжтой гэжээ.
А.Ариун /Eagle.mn
URL: