Махны үнэ буурчээ

 

Хүнсний гол нэрийн зарим барааны үнэ наймдугаар сарын эцсийн байдлаар сарын өмнөхтэй харьцуулахад 2.5 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Махны үнийн хувьд, сарын өмнөхөөс хонины ястай маны үнэ 7.3 хувь, үхрийн цул махны үнэ 1.5 хувь, үхрийн ястай махны үнэ 5.1 хувь, ямааны махны үнэ 4.0 хувь, адууны махны үнэ 10.1 хувиар тус тус буурчээ. Наймдугаар сарын эцсийн байдлаар нэг кг хонины ястай мах дунджаар 7425 төгрөг, хонины цул мах 7500 төгрөг, үхрийн ястай мах 8429 төгрөг, үхрийн цул мах 10071 төгрөг, ямааны мах 5850 төгрөг, адууны мах 5900 төгрөгийн үнэтэй байна.

 

Савласан дээд гурилын үнийг сарын өмнөхтэй харьцуулахад, 0.4 хувиар буурсан бол задгай нэгдүгээр гурилын үнэ 1.2 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ 0.2 хувиар буурсан бол цагаан будааны үнэ сарын өмнөхөөс 8.8 хувиар өсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих