БНСУ-ын Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
БНСУ-ын Засгийн газар 2014 онд улсынхаа их, дээд сургуулиудад гадаад оюутнуудыг суралцуулахаар бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан, сурагчид Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яаманд ирэх аравдугаар сарын 7-11-нд материалаа өгч, шалгаруултанд оролцох эрхтэй болох юм байна. Бүртгүүлсэн оюутан, сурагчдын материалтай аравдугаар сарын 14-18-нд материалтай танилцан, 21-25- нд тэдэнтэй ярилцлага хийх аж. Эндээс шалгарч, тэтгэлэгт хамрагдахаар нэр дэвшсэн оюутан, сурагчдад аравдугаар сарын 29-нд хариуг нь утсаар мэдэгдэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн www.niied.go.kr цахим хуудас болон БНСУ-ын Элчин сайдын яамнаас лавлаж болох аж. Г.Даша /Eagle.mn/
URL: