“Алтай констракшн”-ы гүйцэтгэх захирал Х.Батбаасан “Hummer H2X” хөлөглөж эрийн зангаргийг гайхууллаа

Барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа 2003 оноос тасралтгүй явуулж байгаа “Алтай Констракшн” ХХК-ний захирал Х.Бат-Эрдэнэ нь морины хоббитой бол түүний ах Х.Батбаасангийн цуглуулгын машинууд их хотын замд өнгө нэмдэг.
Төв аймгийн ТМС-ийг токарьчин мэргэжлээр төгссөн Х.Батбаасан захирал уяач дүү шигээ моринд “донтоод” байхгүй ч машинд бол гар татдаггүй нэгэн. 20,30-аад оныхоос эхлээд хамгийн сүүлийн үеийн нийлсэн 30 гаруй машин түүний цуглуулганд байдаг гэлцдэг.
Төмөр хүлэгт их хорхойтой Х.Батбаасан саяхан “Hummer H2X” загварын автомашиныг худалдан авчээ. Европт цөөхөн байдаг уг төмөр хүлэг Монголд төдийгүй Азид цорын ганц орж ирсэн нь энэ. Харин Монголын залуучуудаас Х.Батбаасан дэлхийн толгой баячуудтай хөл нийлүүлж, Азидаа анхны худалдан авагч болж “Hummer H2X” хөлөглөж эрийн зангаргийг гайхуулах нь.
Нэг үеэ бодвол Монголчууд дэлхийд цуутай төмөр хүлгийг үнэ хайрлахгүй худалдан авах болсон. Тэгвэл энэ удаа бүх эд ангийг нь гараар хийдэг, Европтоо тансаг хэрэглээ, нэр хүндийн илэрхийлэл болдог  “Hummer H2X” Монголын тал нутгаар салхи татуулан давхих нь.

www.barimt.mn Д.Саруул


URL:

Нэр: хятад хүн Огноо: 6 February 2015

манай улсад хийсэн машин байна

Сэтгэгдэл бичих