Ц.Элбэгдорж яг одоо Дорнод аймгийн иргэдтэй уулзаж байна
АН-аас дахин нэр дэвшиж буй одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 14.00 цагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод буусан байна. Түүнийг эхнэр Х.Болормаа, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн М.Зоригт, Б.Болдсайхан эмч нар дагалдан явж байгаа. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болон Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, намын гишүүд дэмжигчид Ерөнхийлөгчийг хүлээн авчээ. Ерөнхийлөгч 15.30 цагт тус аймгийн удирдлагууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан бол яг одоо Дорнод аймгийн иргэдтэй уулзаж байна.
URL: