Дизель түлш хомсдолтой байна
Улсын хэмжээнд ургац хураалт эхэлсэнтэй холбоотойгоор ҮХААЯ-наас ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Энэ сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд 1180 га талбайгаас 1549 тонн буудай, 1088 га-аас 14.640 тонн төмс, 877 га талбайгаас 12.370 тонн хүнсний ногоо, 562 га талбайгаас 1.205 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.
Ингэснээр үр тарианы хураалт 0.4 хувь, төмсний хураалт 7.1 хувь, хүнсний ногооны хураалт 11.5 хувьд хүрсэн байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Төв аймгийн Эрдэнэсант, Дархан-Уул аймгийн Хонгор суманд ургац хураалтын ажил есдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Энэ сарын 10-наас хэвийн үргэлжлэх боломжтой гэнэ.
Гэсэн хэдий ч Төв аймаг дахь тариалангийн бүс нутаг болох Цээл, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам суманд ургац хураалтын ажил дизель түлшний хомсдолтой холбоотойгоор саатах магадлалтай байгааг салбарын яам онцоллоо.
URL: