С.Батсүх хуульчдын холбоог даргална

d7dda3109b664dbagreat
Анхдугаар их хурлаар Монголын хуульчдын холбоог байгуулж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн батлах юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу мэргэжилтэн бэлтгэх болон эрх олгох, мэргэжлийн үйл ажиллагаанд стандарт тогтоох ажлыг Хуульчдын холбоонд шилжүүлэн өгсөн билээ.

Учир нь Хуульчийн холбоо болон Хуульчийн мэргэжлийн үй ажиллагааны дүрмийг боловсруулах, хуульч мэргэжлийн стандартыг бий болгоход улс төрийн байгууллагын оролцоогүйгээр зөвхөн хуульчид өөрсдөө бий болгох юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хуралдаанаар Хуульчдын холбооны дүрмийг хэлэлцэж, санал асуулга явуулах аж.

Хуралдаанаар Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн баталж, холбооны ерөнхийлөгчөөр С.Батсүхийг томиллоо.


URL:

Сэтгэгдэл бичих