Дорнодод хүний эрх зөрчигдөж байна

        Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байр нь 1985 онд ашиглалтанд орж байсан бөгөөд тус аймгийн цагдаагийн хэлтсийн 4 давхар байрны зоорийн хонгилд байрладаг. Байгалийн гэрэлтүүлэггүй, чийгшил, дулаан хэвийн хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд албан хаагчид ажилладгаас гадна хоригдогч нар байрладаг. Тиймээс цагдан хорих байрыг газар дээр гаргаж, олон улсын стандартад нийцсэн байр барих, газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг холбогдох дээд шатны байгууллагаас хүслээ.

Хэдий гэмт хэрэг үйлдсэн хоригдол ч гэсэн эрүүл, аюулгүй орчинд эрхээ зөрчүүлэхгүйгээр өөрт оногдсон ялаа эдлэх ёстой. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлээр олон өдөр үргэлжилсэн их хэмжээний бороо орсон. Тухайн борооны улмаас Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн хонгилд байрлах цагдан хорих байр усанд автсан. Энэ үеэр тэнд хоригдож байгаа болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  56 сэжигтэн яллагдагч, шүүгдэгчдийг Прокурорын хяналтанд авч, хоригдлуудыг усанд автсан хорих ангиас гарган Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд шилжүүлж, 6  хоригдогчийг батлан даалтанд гаргасан юм. Ямартаа ч холбогдох байгууллагаас Дорнод аймгийн Цагдан хорих байрны асуудлыг даруй шийдвэрлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: www.aravt.mn


URL:

Сэтгэгдэл бичих