Найз залуудаа 4 давхараас шидүүлсэн загвар өмсөгчийг “хөл дээрээ дахин” босохгүй гэжээ

a6fa93f303c167d7bigБүсгүй хүнийг энэ ертөнцийн хамгийн сайхан цэцэгтэй зүйрлэдэг. Цэцгийг услахгүй бол гандаж, услаж тордвол улам өнгөжин дэлгэрдэг. Тэгвэл энэ даа бид амьдралын нугацаанд өрөөсөн далавчаа гэмтээсэн нэгэн сайхан бүсгүйн талаарх мэдээлэлийг орууллаа. “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээжээ. Дизайнеруудын хайртай сахиусан тэнгэр гэгддэг түүний хоёр хөл олон удаагийн хагалгааны улмаас урт богино болсон гэдэг. ГССҮТ-д хүргэж өгсөн хүмүүс өвчний түүхийг нь “Амиа хорлох гэж үсэрсэн” хэмээн нээлгэсэн байдаг бөгөөд өдгөө тэргэнцэр дээр суусан модель бүсгүй нэрээ цэвэрлэхийг хүсдэг гэнэ лээ . Харин нэгэн үе загварийн тайзнаа гунхаж явсан бүсгүйд эмч нар “Хөл дээрээ босох найдваргүй” хэмээсэн онош тавьсан гэнэ. Ямартай ч эмчийн үгнээс илүү, эр зориг нь түүнийг ялуулах биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих