Гадаад валютын зохиомол эрэлтийг бууруулна
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу үнийн саналаа гадаад валютаар илэрхийлсэн, төлбөр тооцоо гүйцэтгэсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30, аж ахуйн нэгжийг 50-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох захиргааны шийтгэл оногдуулахаар заасан байдаг.
Иймд төгрөгийг үнэгүйдүүлэхэд түлхэц өгч буй дотоод зах зээл дэх гадаад валютын зохиомол эрэлтийг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын 3-14-ний өдрийн хооронд аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна.
Энэхүү шалгалттай холбоотойгоор иргэдийн хүсэлт, санал гомдлыг Санхүүгийн зохицуулах хорооны 26-16-62 угсаар эсвэл mntu-grug@frc.mn цахим хаягаар хандахыг тус хорооноос зөвлөж байна.
Ж.Ану /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: